2014 оны 8 дугаар сарын 21   
  Хайх    
 Үндсэн цэс       

Танилцуулга
Товч түүх, Хуанли, Эрхэм зорилго, Стратегийн төлөвлөгөө

Удирдлага
Зөвлөл, Алба хэлтэс

Сургуулиуд
Сургууль, Факультет

Сургалт
Бакалавр, Магистр, Доктор

Гадаад харилцаа
Хамтын ажиллагаа, Гадаад багш оюутнууд

Эрдэм шинжилгээ
Судалгааны төв, Төсөл, Үр дүн, Оюуны эрх

Оюутан
Элсэгч, Үйлчилгээ, Номын сан, Дотуур байр

Дүрэм, журам

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл /шинэ/

Стратеги төлөвлөгөө

МУИС -ийн 2020 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөө

Тайлан

 

   
  
 Холбоос        
   
  
 Өртөг тооцох аргачлал    

МУИС-ийн зардлын бүртгэл, бүтээгдэхүүний
өртөг тооцох аргачлал
                                                                   
Нэг. Ерөнхий зүйл

“Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хууль” –д  улсын секторт нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурийг хэрэглэх тухай үзэл баримтлалыг хэрэгжүүлэхээр тусгагдсаны дагуу улсын секторын нягтлан бодох бүртгэлийн шинэчлэл хийгдэж, Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартуудыг мөрдөхөөр Сангийн сайдын 2002 оны 253-р тушаалаар “Төсөвт байгууллагын нягтлан бодох бүртгэлийн цогц заавар, аргачлал”-ыг баталж төрийн өмчийн болон төсөвт газруудад нэвтрүүлж байна.

Бид аргачлалыг энэхүү зааврын ерөнхий утга санааг алдагдуулахгүйгээр дээд боловсролын сургалтын байгууллага, тэр тусмаа МУИС-ийн үйл ажиллагаа, санхүүжилт, бүтцийн онцлогийг харгалзан тохируулж боловсруулахыг зорьсон юм.

Аргачлалын дагуу зардлын бүртгэл хөтөлж, бүтээгдэхүүний өртөг тооцсоноор МУИС-ийн дотоод бүрэлдэхүүний нэгжүүд i) зардлыг зүйл ангиар нь төсөвлөж, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих боломж бүхий мэдээллээр хангагдах; ii) хичээлийн жил тус бүрийн зардлыг төсөвлөх сууриа бодитойгоор бэлтгэх; iii) сургуулиудын үндсэн бүтээгдэхүүн болох бакалавр, магистр, докторын сургалтыг кредит цагаар нь хэмжин нэгж бүтээлдэхүүний өртгийг тодорхойлох; iv) ингэснээр сургалтын төлбөрөө оновчтой тогтоож санхүүгийн хүндрэлд орохгүй байх бодлогын шийдэлд хүрч чадах зэрэг ач холбогдолтой болно.

Өмнө хэрэглэж байсан мөнгөн сууриас өнөөгийн аккруэл суурьт бүртгэлд шилжиж буйд бүртгэлийн бодлогын гол асуудал оршиж байгаа тул Нягтлан бодох бүртгэлийн аккруэл(жинхэнэ), мөнгөн суурь гэдгийн учрыг ойлгож энэхүү аргачлалыг хэрэглэх нь зүйтэй.

Аргачлалд зардлын төвийг МУИС-ийн хэмжээнд тогтоох, зардлын төвүүдээс ямар бүтээгдэхүүн, ямар өртөгтэйгээр гарах, бие даан бүтээгдэхүүн гаргадаггүй нэгжүүдийн хувьд зардлын бүртгэлийг хэрхэн хөтөлж, ямар үзүүлэлтээр үр дүнг хэмжих зэрэг асуудлыг цогц байдлаар шийдвэрлэхийг зорьсон болно.

Хоёр. МУИС-ийн хариуцлагын төв болох бүрэлдэхүүний сургууль, факультет, нэгжүүдийг тогтоох

МУИС-ийн хариуцлагын төвүүд нь дараах сургууль, нэгжүүд байна. Үүнд:
I. Хөрөнгө оруулалтын төвүүд

  • Эдийн засгийн сургууль (ЭЗС)
  • Хууль зүйн сургууль (ХЗС)
  • Нийгмийн шинжлэх ухааны сургууль (НШУС)
  • Гадаад хэл соёлын сургууль (ГХСС)
  • Биологийн факультет (БФ)
  • Геологи газар зүйн сургууль (ГГЗС)
  • Монгол хэл соёлын сургууль (МХСС)
  • Мэдээллийн технологийн сургууль (МТС)
  • Математик компьютерийн сургууль (МКС)
  • Химийн факультет (ХФ)
  • Физик электроникийн сургууль (ФЭС)
  • Олон улсын харилцааны сургууль (ОУХС)

II. Ашгийн төвүүд

  • Хэвлэх үйлдвэр (ХҮ)
  • Авай студи (АС)
  • Туслах аж ахуй (ТАА)
  • Шүдний эмнэлэг (ШЭ)
  • Орон сууц (ОС)
  • Оюутны байр -1 (ОБ1)
  • Оюутны байр -2 (ОБ2)
  • Оюутны байр -3 (ОБ3)
  • Оюутны байр -5 (ОБ5)
  • Гадаад оюутны байр (ГОБ)
  • Экологийн боловсролын лицей сургууль (ЭБЛС)
  • Мэргэжлийн дидактик судалгааны төв (МДСТ)

III. Зардлын төвүүд

  • МУИС-ийн захиргаа
  • Европ хэлний төв (ЕХТ)
  • Экологийн боловсролын төв (ЭБТ)
  • Цөмийн судалгааны төв (ЦСТ)
  • Монгол – Япон төв (МЯТ)
  • Хөгжлийн судалгааны төв (ХСТ)
  • Библиограф судалгааны төв (БИБСТ)
  • Спорт төв (СТ)
  • Номын сан (НС)
  • Дотрын эмнэлэг (ДЭ)
  • Барилга засварын хэсэг(БЗХ)

Гурав. Зардлын бүртгэл
       
а/ Зардлын зүйл анги
Зардлын зүйл ангийг дээрх нэгжүүдийг үйл ажиллагааных нь ижил төстэй байдлаар ангиласнаар дараах байдлаар гаргалаа. 

  • МУИС-ийн бүрэлдэхүүний сургуулиудын зардлын зүйл анги (сургууль, факультет, лицей сургууль, ЕХТ зэргийг хамруулав)

Бүрэлдэхүүний сургуулиуд зардлыг дараах зүй ангиар ангилан бүртгэнэ.

    • Цалин хөлс:
      • Ажиллагсдын цалин хөлс
      • Нийгмийн даатгалын шимтгэл
    • Бараа үйлчилгээний нийтлэг зардал
  • Бичиг хэргийн зардал
  • Аж ахуйн зардал
  • Шуудан холбооны зардал
  • Тээвэр шатахууны зардал
  • Албан томилолтын зардал
  • Шагнал, урамшууллын зардал
  • Баяр ёслолын зардал
  • Гадаад арга хэмжээний зардал
  • Оюутны холбооны зардал
  • Тэтгэмж, буцалтгүй тусламж
  • Урсгал засварын зардал
  • Болзошгүй зардал
  • Төлбөр хураамжийн болон бусад зардал
    • Сургалтын үйлчилгээний зардал
  • Хичээл практикийн зардал
  • Хэвлэлийн зардал
  • Интернетийн зардал
  • Уралдаан тэмцээний зардал
  • Мэргэжлийн олимдиадын зардал
  • Багш нарын мэргэжил дээшлүүлэх
  • Гадаад багшийн зардал
    • Эрдэм шинжилгээний зардал
  • Эрдэм шинжилгээний тогтмол хэвлэлийн зардал
  • Эрдэм шинжилгээний хурал, их семинарын зардал
  • Эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэх зардал
  • Эрдэм шинжилгээний шагнал урамшууллын зардал
    • Тогтмол зардал
  • Цахилгааны зардал
  • Дулааны зардал
  • Усны зардал
  • Харуул хамгаалалтын зардал
  • Гэрээгээр гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний зардал
    • Хөрөнгө ашиглалтын зардал
  • Барилгын элэгдлийн зардал
  • Тоног төхөөрөмжийн элэгдлийн зардал
  • Эд хогшлын элэгдлийн зардал
  • Тээврийн хэрэгслийн элэгдлийн зардал
  • Номын элэгдлийн зардал
  • МУИС-ийн захиргааны зардлын зүйл анги

Захиргааны зардлыг дараах зүйл ангиар ангилан бүртгэнэ.

    • Цалин хөлс:
      • Ажиллагсдын цалин хөлс
      • Нийгмийн даатгалын шимтгэл
    • Бараа үйлчилгээний нийтлэг зардал
  • Бичиг хэргийн зардал
  • Аж ахуйн зардал
  • Шуудан холбооны зардал
  • Тээвэр шатахууны зардал
  • Албан томилолтын зардал
  • Шагнал, урамшууллын зардал
  • Баяр ёслолын зардал
  • Гадаад арга хэмжээний зардал
  • Оюутны холбооны зардал
  • Тэтгэмж, буцалтгүй тусламж
  • Урсгал засварын зардал
  • Болзошгүй зардал
  • Хэвлэл захиалгын зардал
  • Төлбөр хураамжийн болон бусад зардал
    • Эрдэм шинжилгээний зардал
  • Эрдэм шинжилгээний тогтмол хэвлэлийн зардал
  • Эрдэм шинжилгээний хурал, их семинарын зардал
  • Эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэх зардал
  • Эрдэм шинжилгээний шагнал урамшууллын зардал
    • Тогтмол зардал
  • Цахилгааны зардал
  • Дулааны зардал
  • Усны зардал
  • Харуул хамгаалалтын зардал
  • Гэрээт үйлчилгээний зардал
    • Хөрөнгө ашиглалтын зардал
  • Барилгын элэгдлийн зардал
  • Тоног төхөөрөмжийн элэгдлийн зардал
  • Эд хогшлын элэгдлийн зардал
  • Тээврийн хэрэгслийн элэгдлийн зардал
  • Биет бус хөрөнгийн хорогдлын зардал
  • Судалгааны болон спорт төвүүдийн зардлын зүйл анги (ЭБТ, ЦСТ, МЯТ, ХСТ, СТ)

Эдгээр төвүүдийн зардлыг дараах зүйл ангиар ангилан бүртгэнэ.

    • Цалин хөлс:
      • Ажиллагсдын цалин хөлс
      • Нийгмийн даатгалын шимтгэл
    • Бараа үйлчилгээний нийтлэг зардал
  • Бичиг хэргийн зардал
  • Аж ахуйн зардал
  • Шуудан холбооны зардал
  • Интернетийн зардал
  • Тээвэр шатахууны зардал
  • Албан томилолтын зардал
  • Шагналын зардал
  • Баяр ёслолын зардал
  • Урсгал засварын зардал
  • Гадаад арга хэмжээний зардал
  • Төлбөр хураамжийн болон бусад зардал
    • Сургалтын үйлчилгээний зардал
  • Хэвлэлийн зардал
  • Хичээл практикийн зардал
    • Эрдэм шинжилгээний зардал
  • Эрдэм шинжилгээний тогтмол хэвлэлийн зардал
  • Эрдэм шинжилгээний хурал, их семинарын зардал
  • Эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэх зардал
  • Мэргэжил дээшлүүлэх зардал
  • Эрдэм шинжилгээний томилолтын зардал
  • Эрдэм шинжилгээний шагнал урамшууллын зардал
    • Тогтмол зардал
  • Цахилгааны зардал
  • Дулааны зардал
  • Усны зардал
  • Харуул хамгаалалт
    • Хөрөнгө ашиглалтын зардал
  • Барилгын элэгдлийн зардал
  • Тоног төхөөрөмжийн элэгдлийн зардал
  • Эд хогшлын элэгдлийн зардал
  • Номын элэгдлийн зардал
  • Хэвлэх үйлдвэрийн зардлын зүйл анги

Хэвлэх үйлдвэрийн зардлыг дараах зүйл ангиар ангилан бүртгэнэ.

    • Цалин хөлс:
      • Ажиллагсдын цалин хөлс
      • Нийгмийн даатгалын шимтгэл
    • Бараа үйлчилгээний нийтлэг зардал
  • Бичиг хэргийн зардал
  • Материалын зардал
  • Шуудан холбооны зардал
  • Интернетийн зардал
  • Тээвэр шатахууны зардал
  • Албан томилолтын зардал
  • Шагнал, тэтгэмжийн зардал
  • Баяр ёслолын зардал
  • Урсгал засварын зардал
  • Төлбөр хураамжийн болон бусад зардал
    • Тогтмол зардал
  • Цахилгааны зардал
  • Дулааны зардал
  • Усны зардал
  • Харуул хамгаалалтын зардал
    • Хөрөнгө ашиглалтын зардал
  • Барилгын элэгдлийн зардал
  • Тоног төхөөрөмжийн элэгдлийн зардал
  • Эд хогшлын элэгдлийн зардал
  • Урсгал засварын зардал
  • Авай студийн зардлын зүйл анги
    • Цалин хөлс:
      • Ажиллагсдын цалин хөлс
      • Нийгмийн даатгалын шимтгэл
    • Бараа үйлчилгээний нийтлэг зардал
  • Бичиг хэргийн зардал
  • Аж ахуйн зардал
  • Шуудан холбооны зардал
  • Интернетийн зардал
  • Тээвэр шатахууны зардал
  • Албан томилолтын зардал
  • Шагналын зардал
  • Баяр ёслолын зардал
  • Урсгал засварын зардал
  • Төлбөр хураамжийн болон бусад зардал
    • Тогтмол зардал
  • Цахилгааны зардал
  • Дулааны зардал
  • Усны зардал
  • Харуул хамгаалалтын зардал
    • Хөрөнгө ашиглалтын зардал
  • Барилгын элэгдлийн зардал
  • Тоног төхөөрөмжийн элэгдлийн зардал
  • Эд хогшлын элэгдлийн зардал
  • Туслах аж ахуйн зардлын зүйл анги

Туслах хж ахуйн зардлыг дараах зүйл ангиар ангилан бүртгэнэ.

    • Цалин хөлс:
      • Ажиллагсдын цалин хөлс
      • Нийгмийн даатгалын шимтгэл
    • Бараа үйлчилгээний нийтлэг зардал
  • Бичиг хэргийн зардал
  • Аж ахуйн зардал
  • Шуудан холбооны зардал
  • Тээвэр шатахууны зардал
  • Шагналын зардал
  • Баяр ёслолын зардал
  • Төлбөр хураамжийн болон бусад зардал
  • Шүдний болон дотрын эмнэлгийн зардлын зүйл анги

Шүдний эмнэлгийн зардлыг дараах зүйл ангиар ангилан бүртгэнэ.

    • Цалин хөлс:
      • Ажиллагсдын цалин хөлс
      • Нийгмийн даатгалын шимтгэл
    • Бараа үйлчилгээний нийтлэг зардал
  • Материалын зардал
  • Бичиг хэргийн зардал
  • Аж ахуйн зардал
  • Шуудан холбооны зардал
  • Тээвэр шатахууны зардал
  • Албан томилолтын зардал
  • Шагналын зардал
  • Баяр ёслолын зардал
  • Гадаад арга хэмжээний зардал
  • Төлбөр хураамжийн болон бусад зардал
    • Тогтмол зардал
  • Цахилгааны зардал
  • Дулааны зардал
  • Усны зардал
    • Хөрөнгө ашиглалтын зардал
  • Барилгын элэгдлийн зардал
  • Тоног төхөөрөмжийн элэгдлийн зардал
  • Эд хогшлын элэгдлийн зардал
  • Урсгал засварын зардал
  • Орон сууц, оюутны байрнуудын зардлын зүйл анги

Эдгээрийн зардлыг дараах зүйл ангиар ангилан бүртгэнэ.

    • Цалин хөлс:
      • Ажиллагсдын цалин хөлс
      • Нийгмийн даатгалын шимтгэл
    • Бараа үйлчилгээний нийтлэг зардал
  • Бичиг хэргийн зардал
  • Аж ахуйн зардал
  • Шуудан холбооны зардал
  • Интернетийн зардал
  • Тээвэр шатахууны зардал
  • Албан томилолтын зардал
  • Шагналын зардал
  • Баяр ёслолын зардал
  • Урсгал засварын зардал
  • Төлбөр хураамжийн болон бусад зардал
    • Тогтмол зардал
  • Цахилгааны зардал
  • Дулааны зардал
  • Усны зардал
  • Харуул хамгаалалтын зардал
    • Хөрөнгө ашиглалтын зардал
  • Барилгын элэгдлийн зардал
  • Тоног төхөөрөмжийн элэгдлийн зардал
  • Эд хогшлын элэгдлийн зардал

Энд хариуцсан нягтлан бодогч нар зардлын зүйлсийг тухайн нэгжид нэмж оруулах буюу хасаж зохицуулж болно.

б/  Зардал бүртгэх ерөнхий зарчим

Эдгээр зардлын төвүүдийн тухайд:
Шууд зардал нь: Цалин хөлсний зардал, Интернетийн үйлчилгээнээс бусад бүх бараа үйлчилгээний нийтлэг зардалд орох зардал, сургалтын үйлчилгээний зардал, эрдэм шинжилгээний зардал, тоног төхөөрөмж, биет бус хөрөнгө, тусдаа байртай сургууль, нэгжүүдийн барилга, сургууль факультет дээр өөр дээр нь бүртгэлтэй байгаа ном, эд хогшлын элэгдлийн зардал, урсгал засварын зардал зэрэг болно.
Шууд бус зардал нь: Интернетийн зардал, цахилгаан, дулаан усны зардал, харуул хамгаалалтын зардал, хамтдаа байртай сургууль, нэгжүүдийн барилгын элэгдлийн зардал зэрэг болно.

Эхний шатанд бүх шууд зардлыг гарсан хэмжээгээр нь шууд бус зардлыг хуваарилагдсан хэмжээгээр нь зардлын төвүүдийн  зардлын зүйл анги тус бүрээр нээсэн зардлын дансдад хуримтлуулан бүртгэнэ.

в/ Төвлөрүүлэн зарцуулах шууд бус зардлыг хуваарилах журам

  • Интернетийн зардлыг сургууль, факультет, нэгжүүдийн интернетэд холбогдсон компьютерийн тооны харьцаагаар хуваарилна.
  • Цахилгааны зардлыг тусдаа тоолууртай бол тоолуурын заалтын дагуу, тоолуургүй бол цахилгаанаар ажилладаг тоног төхөөрөмжийн тооны харьцаагаар хуваарилна. /Цахилгаан зарцуулалтын нормативт үзүүлэлт байвал бүр сайн/
  • Дулааны зардлыг тусдаа тоолууртай бол тоолуурын заалтын дагуу, тоолуургүй бол сургууль, факультет нэгжүүдийн эзэмшиж буй байрын эзлэхүүний харьцаагаар хуваарилна.
  • Усны зардлыг тусдаа тоолууртай бол тоолуурын заалтын дагуу, тоолуургүй бол сургууль, факультет нэгжүүдийн нийт багш, ажилтан, оюутны тооны харьцаагаар хуваарилна.
  • Харуул хамгаалалтын зардлыг эхний ээлжинд байр тус бүрд жигд хуваарилах ба байрын зардлыг тухайн байранд байгаа сургууль, факультет, нэгжүүдэд эзэмшиж буй ашигтай талбайн харьцаагаар хуваарилна.

       
Дөрөв. Бүтээгдэхүүний өртөг тооцоололт

Эцсийн бүтээгдэхүүн нийлүүлэх гол нэгжүүд нь бүрэлдэхүүний сургууль, факультетүүд бөгөөд тэдгээрийн бүтээгдэхүүн нь бакалавр, магистр, докторын сургалт болно. Эдгээр бүтээгдэхүүнүүд кредит цагаар хэмжигдэх тул нэг суралцагчийн болон нэг кредит цагийн өртөг тодорхойлогдоно.

Бүтээгдэхүүний өртөг тооцоход МУИС-ийн захиргааны зардал, европ хэлний төв, судалгааны төв зэрэг нийтлэг үйлчилгээний нэгжүүдийн зардал бүрэлдэхүүний нэгжүүдэд хуваарилагдаж ирснээр сургууль нэгж тус бүрийн бүтээгдэхүүний өртөгт орж тооцогдох болно.

а/ Захиргааны болон дотрын эмнэлгийн зардлыг хуваарилах суурь нь нэгжүүдийн нийт багш, ажилтан, оюутны тооны харьцаа болно.

б/ Европ хэлний төвийн зардлыг сургуулиудын магистрант, докторантын тооны харьцаагаар хуваарилна.

в/ Судалгааны төвүүдийн зардлыг үйлчилгээг нь авдаг, судалгааны чиглэлээрээ холбоотой сургуулиудын зардалд нийт оюутны тооны харьцаагаар хуваарилна.

г/ Номын сангийн зардлыг сургууль факультетуудад багш оюутны тооны харьцаагаар хуваарилна.

д/ Спорт төвийн зардлыг оюутны тооны харьцаагаар хуваарилна.
Бүтээгдэхүүний өртөг тооцох 2 хандлага:
1. Ерөнхийдээ бүрэлдэхүүний сургуулийн зардлыг бүтээгдэхүүнд хамаарах байдлаар нь шууд ба шууд бусаар ангилж бүртгэх нь нилээд төвөгтэй тал ажиглагдаж байгаа тул эхний ээлжинд тухайн хичээлийн жилд бакалавр, магистр, докторын сургалтанд заагдсан кредит цагийг оюутны тоогоор жигнэсэн харьцаагаар бүх зардлыг эдгээр бүтээгдэхүүний төрлүүдэд хуваарилж өртөг тооцох боломжтой. Үүний тулд заагдсан кредит цагийг нарийн ялган бүртгэсэн байвал зохино. Заагдсан кредит цагийн бүртгэлийг бакалавр, магистр докторын сургалтын албанаас багшийн цагийн тооцооны хуудсанд үндэслэн гаргаж нэгтгэдэг байвал зохино. Энэ тохиолдолд “ЗБ-2. Бүтээгдэхүүний өртгийн тайлан”-гаар бүтээгдэхүүний өртөг тооцогдоно.

2. Сургууль факультетүүд i) бакалаврын сургалт, ii) магистрын сургалт, iii) докторын сургалт гэсэн зардлын бүртгэлийн данс нээж зардлаа өртөг тооцогдох бүтээгдэхүүнд хамаарах байдлаар нь аль болох шууд ба шууд бусаар нь ангилан бүртгэх шаардлагатай бөгөөд шууд бус зардал нь тодорхой сууриар хуваарилагдаж таарна. Суурь нь эдгээр сургалт тус бүрд заагдсан оюутны тоогоор жигнэгдсэн кредит цаг байна. Энэ тохиолдолд “ЗБ-3. Бүтээгдэхүүний өртгийн тайлан”-гаар бүтээгдэхүүний өртөг тооцогдоно.

 

Тав. Бүртгэлээр гарах тайланЗБ -1  Зардлын төсвийн гүйцэтгэлийн тайлан


Зардлын зүйл, анги

Төсөв

Гүйцэтгэл

Төсвийн биелэлт

Нийт зардал эзлэх хувийн жин

Цалин хөлс:
Ажиллагсдын цалин хөлс
Нийгмийн даатгалын шимтгэл
Бараа үйлчилгээний нийтлэг зардал:                                                            

Бичиг хэргийн зардал
Аж ахуйн зардал
Шуудан холбооны зардал
Тээвэр шатахууны зардал
Албан томилолтын зардал
Шагнал, урамшууллын зардал
Баяр ёслолын зардал
Гадаад арга хэмжээний зардал
Тэтгэмж буцалтгүй тусламжийн зардал
Урсгал засварын зардал
Оюутны холбооны зардал
Болзошгүй зардал
Төлбөр хураамжийн болон бусад зардал
Сургалтын үйлчилгээний зардал:
Тогтомол хэвлэл
Хичээл практикийн зардал
Интернетийн зардал
Уралдаан тэмцээний зардал
Мэргэжлийн олимдиадын зардал
Багш нарын мэргэжил дээшлүүлэх зардал
Гадаад багшийн зардал
Эрдэм шинжилгээний зардал
Эрдэм шинжилгээний тогтмол хэвлэлийн зардал
Эрдэм шинжилгээний хурал, их семинарын зардал
Эрдэм шинжилгээний томилолтын зардал
Эрдэм шинжилгээний шагнал урамшууллын зардал
Тогтмол зардал
Цахилгааны зардал
Дулааны зардал
Усны зардал
Харуул хамгаалалтын зардал
Гэрээгээр гүйцэтгүүлсэн ажилын зардал
Хөрөнгө ашиглалтын зардал
Барилгын элэгдлийн зардал
Тоног төхөөрөмжийн элэгдлийн зардал
Эд хогшлын элэгдлийн зардал
Номын элэгдлийн зардал

       Зардлын дүн

Энэ тайлан захиргаа, бүх сургууль, нэгжүүдийн зардлын төсвийн гүйцэтгэлийг хянахад хэрэглэгдэх ба бие даан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй нэгжүүд болох захиргаа, европ хэлний төв, судалгааны төвүүд, оюутны байр, орон сууц, эмнэлэг зэрэг нэгжүүдийн үр дүнгийн үзүүлэлтийн гол тайлан юм. Тайланд орох зардлын зүйл ангийг хамгийн өргөн хүрээгээр авсан бөгөөд нэгжүүд тус бүр дээр гарах зардлыг зөвхөн оруулж тухайн нэгжийн тайлангийн загварыг тусгайлан боловсруулж болно. Ингэхдээ МУИС-ийн хэмжээгээр зардлын нэгтгэл хийх шаардлагыг харгалзвал зохино.

Санхүүгийн болон хичээлийн жилээр гаргаж болно. Дараагийн тайлангийн үеийн зардлыг төсөвлөх, нэгжүүдийн үйл ажиллагааны үр дүнг тооцох, гүйцэтгэлд хяналт тавих зэрэг удирдлагын зориулалтаар ашиглагдана.

 

ЗБ-2  Бүтээгдэхүүний өртгийн тайлан

1

Өртөгт тооцогдох зардал

Дүн

Хувийн жин

1.1

Тухайн сургуулийн өөрийн зардал

 

 

1.2

Европ хэлний төвийн зардал

 

 

1.3

Судалгааны төвүүдийн зардал:

 

 

 

      ЭБТ

 

 

 

      ЦСТ

 

 

 

      МЯТ

 

 

 

      ХСТ г.м

 

 

1.4

МУИС-ийн захиргааны зардал

 

 

1.5

Номын сангийн зардал

 

 

1.6

Өртөгт тооцогдох зардлын дүн

 

100,0

2

Бүтээгдэхүүгий өртөг тооцолт

 

Бүтээгдэхүүний нэр

Бакалаврын сургалт

Магистрын сургалт

Докторын сургалт

2.1

Тоо хэмжээ:     Оюутны тоо
Кредит цаг

 

 

 

 

 

 

2.2

Бүтээгдэхүүний нийт зардал

 

 

 

2.3

Нэг оюутны зардал

 

 

 

2.4

Нэг кредит цагийн өртөг

 

 

 

Заавар:

    1. Тухайн сургуулийн өөрийн зардлыг ЗБ-1 маягтын дүнгээр авна.
    2. , 1.3, 1.4, 1.5  зардлуудыг эдгээр зардлын хуваарилалтын хүснэгтүүдээс авна.

2.1 Бүтээгдэхүүний тоо хэмжээ: оюутны тоог тухайн хичээлийн жилийн статистик бүртгэлээс авч бичнэ. Кредит цагийн тоог тухайн хичээлийн жилд эдгээр сургалтуудад заагдсан кредит цагийн бүртгэлээс сургалтын албаны гаргаснаар авна.
2.2 Бүтээгдэхүүний нийт зардлыг “1.6 Өртөгт тооцогдох зардлын дүн”-г заагдсан кредит цагийг оюутны тоогоор жигнэсэн* харьцаагаар хуваарилж бичнэ.
2.3 Нэг оюутны зардлыг “2.2 бакалавр, магистр, докторын сургалтын зардал”-уудыг харгалзах оюутных нь тоо /2.1 оюутны тоо/-нд хувааж гаргана.
2.4 Нэг кредит цагийн өртгийг “2.2 бакалавр, магистр, докторын сургалтын зардал”-уудыг харгалзах кредит цаг /2.1 кредит цаг/-т хувааж гаргана.
2.5  ЗБ-2 тайлан хичээлийн жилээр гарч, дараагийн хичээлийн жилийн нэг оюутны болон нэг кредит цагийн төлбөр тогтоох үндэслэл болж ашиглагдана.
* заагдсан кредит цагийг тус бүрийнх нь оюутны тоогоор үржүүлж гаргана.
ЗБ-3  Бүтээгдэхүүний өртгийн тайлан

1

Өртөгт хуваарилагдах зардал

Дүн

Хувийн жин

1.1

Тухайн сургуулийн өөрийн шууд бус зардал

 

 

1.2

Европ хэлний төвийн зардал

 

 

1.3

Судалгааны төвүүдийн зардал

 

 

 

      ЭБТ

 

 

 

      ЦСТ

 

 

 

      МЯТ

 

 

 

      ХСТ г.м

 

 

1.4

МУИС-ийн захиргааны зардал

 

 

1.5

МУИС-ийн номын сангийн зардал

 

 

1.6

Өртөгт хуваарилагдах шууд бус зардлын дүн

 

100,0

2

Бүтээгдэхүүгий өртөг тооцолт

 

Бүтээгдэхүүний нэр

Бакалаврын сургалт

Магистрын сургалт

Докторын сургалт

2.1

Тоо хэмжээ:     Оюутны тоо
Кредит цаг

 

 

 

 

 

 

2.2

Бүтээгдэхүүний шууд зардал

 

 

 

2.3

Хуваарилагдсан шууд бус зардал

 

 

 

2.4

Бүтээгдэхүүний нийт зардал

 

 

 

2.5

Нэг оюутны зардал

 

 

 

2.6

Нэг кредит цагийн өртөг

 

 

 

Заавар:
1.1 Тухайн сургуулийн өөрийн шууд бус зардлыг холбогдох данснаас нь авна.
1.2 - 1.5 зардлуудыг эдгээр зардлын хуваарилалтын хүснэгтүүдээс авна.
1.6 дүн нь 1.1-1.5 мөрийн зардлын нийлбэрээр гарна.
2.1 Бүтээгдэхүүний тоо хэмжээ: оюутны тоог тухайн хичээлийн жилийн статистик бүртгэлээс авч бичнэ. Кредит цагийн тоог тухайн хичээлийн жилд эдгээр сургалтуудад заагдсан кредит цагийн бүртгэлээс сургалтын албаны гаргаснаар авна.
2.2 Бүтээгдэхүүний шууд зардлыг бакалавр, магистр, докторын сургалт тус бүрээр нээж хөтөлсөн зардлын бүртгэлийн данснаас авна.
2.3 Хуваарилагдсан шууд бус зардал “1.6 Өртөгт хуваарилагдах шууд бус зардлын дүн”-г заагдсан кредит цагийг оюутны тоогоор жигнэсэн харьцаагаар хуваарилж бичнэ.
2.4 Бүтээгдэхүүний нийт зардал нь 2.2, 2.3 мөрийн зардлын нийлбэр байна.
2.5 Нэг оюутны зардлыг “2.4 бакалавр, магистр, докторын сургалтын зардал”- ыг харгалзах оюутных нь тоо /2.1 оюутны тоо/-нд хувааж гаргана.
2.6 Нэг кредит цагийн өртгийг “2.4 бакалавр, магистр, докторын сургалтын зардал”-ыг харгалзах кредит цаг /2.1 кредит цаг/-т хувааж гаргана.
2.7  ЗБ-3 тайлан  мөн хичээлийн жилээр гарч, дараагийн хичээлийн жилийн нэг оюутны болон нэг кредит цагийн төлбөр тогтоох үндэслэл болж ашиглагдана.

Зургаа. Нягтлан бодогч нарт зөвлөмж:

  1. Төвлөрүүлэн зарцуулах шууд бус зардлуудыг хуваарилахтай холбогдуулан дараах зүйлсийг хичээлийн жил бүрийн эхэнд хийж бэлэн болгосон байх:

а/  Интернетэд холбогдсон компьютерийн тоо сургууль, нэгж тус бүрээр
б/ Цахилгаанаар ажилладаг тоног төхөөрөмжийн тоо сургууль, нэгж тус бүрээр /цахилгаан зарцуулах нормативт үзүүлэлтээр нь гаргавал бүр сайн/
в/ Сургууль, факультет, нэгж тус бүрийн эзэмшиж буй байрын ашигтай талбай
г/ Нийт багш, ажилтан, оюутны тоо
д/ Эдгээр зардлыг хуваарилахад ашиглах хүснэгт маягт

  1. Захиргааны зардлыг хуваарилах хүснэгт
  2. Европ хэлний төвийн зардлыг  хуваарилах хүснэгт
  3. Номын сангийн зардлыг хуваарилах хүснэгт
  4. Судалгааны төвүүдийн үйлчлэх чиглэл, зардлын хуваарилалтын хүснэгт

Эдгээрийг хүснэгт маягтынх нь хувьд боловсруулан тогтвортой мөрдөж хэвших хэрэгтэй.

   
    

© 2008 Монгол Улсын Их Сургууль. Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар