2014 оны 7 дугаар сарын 23   
  Хайх    
 Дэлгэрэнгүй    
ШУТС-ийн 2010 сэдэв, захиалгат төслийн товчоо

ШУТС-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж 2010 онд дууссан суурь судалгааны сэдэв, захиалгат төслийн товчоо

ШУТС-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж 2010 онд дууссан суурь судалгааны сэдэв, захиалгат төслийн товчоо

№ Сэдэв, төслийн нэр ба удирдагчийн нэр, харъяалах нэгж Хугацаа Гол үр дүн, үр дүнгийн баталгаажуулалт
1 Нанобүтцэт TiO2 электродтой шингэн нарны зайн үүсгүүрт явагдаж фотоцацраг төмрийн оксид бүхий байгалийн эрдэс будгийн хими технологийн судалгаа, Ч.Ганзориг, ХФ
2008-2010 6 500.0
ITO, ZnO, TiO2 зэрэг оксидуудын оптик төрхийг тогтоож, тэдгээрийг нано-электроникт жишээлбэл органик гэрэл цацруулагч диод, органик нарнын зайн үүсгүүрт ашиглах боломжтойг тогтоон тэдгээрийн норгогдох болон үл норгогдох чанарыг тенсиометр багажаар судалж гидропоб болон гидрофил чанарыг тогтоов. Гадаргуун идэвхит бодис болох ПАВ-ийн хими физикийн судалгааг явуулж гадаргууг бүрэх, тоосжилтоос хамгаалах, гал түймрээс хамгаалж болох боломжийг тогтоон Fe3O5 буюу төмрийн оксид ашиглан уран зургийг усан суурьтай будаг гарган авав.

2 Зүрх судасны болон хорт хавдрын өвчлөлөөс хамгаалах эмчлэх үйлдэлт эм, эмчилгээний хүнсний бэлдмэл гаргах ургамлын фитохими-биологийн судалгаа, Н.Цэвэгсүрэн, ХФ
2008-2010 3 500.0
1. Scorzonera radiate ургамлын газрын дээд хэсгийн фитохимийн бүрэлдэхүүнг тогтоох судалгааг дуусгаж стильбений уламжлал болох 5 шинэ нэгдлийг ялган бүтэц байгуулалтыг тогтоов.
2. Эдгээр шинэ нэгдлийн хадрын эсийн ургалт дарангуйлах идэвхи муу, харин 2 нь ресвератролоос илүү антиоксидант идэвхитэй болохыг судлан тогтоов.
3. Dianthus versicolor, ургамлын хавдын эсийн ургалтыг дарангуйлагч гол фитохимийн үйлчлэгнч бодисыг тогтоон баталгаажуулав.
4.Судалгааны үр дүнг нэгтгэн олон улсын хуралд хэлцүүлэн нийтлүүлэв.
5. Олон улсын хэд хэдэн хуралд Монгол орны эмийн ба хүнсний ашигт ургамлын фитохимийн найрлагын талаар илтгэл тавин хэлэлцүүлэв.
6. Хэд хэдэн магистрын диломын ажил болон докторын диссертаци хамгаалав. Нийт үндэсний эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл -1, ОУЭШБХ-д илтгэл 2 хэлэлцүүлэн,эмхэтгэлд өгүүлэл 1 хэвлүүлэн, Европын холбооны патентын мэдүүлэг -1 бүртгүүлэв.
3 Бөөмс, фотон болон атом молекул нанокластерын мөргөлдөөний квант динамик, О.Лхагва, ФЭС

2008-2010 3 500.0
GAMESS лабораторийг их сургуулиудад нэвтрүүлэхэд бэлэн болов. Нийт 2 илтгэл ОУЭШХ-д хэлэлцүүлэв, үндэсний эрдэм шинжилгээний хурлэлд илтгэл-4 хэлэлцүүлэн, докторын ажил-1 бичигдэв.
4 Шугаман бус оптик дахь заагийн асуудал, Г.Очирбат, ФЭС
2008-2010 3 200.0
Керр ангиллын шугаман бус нэгэн төрөл орчны зааг дээрээс гэрлийн ерөнхий түйлширалтай долгио ойх асуудлыг судлав. Дотоод бүрэн ойлтын горимыг орон зай хугацааны огторгуйд биш диэлектрикийн функцийн авах утгын мужид илэрхийлж чадваас томоохон дэвшил болох ёстой юм. Бид асуудлыг шийдхэд хүрэлцэхүйц тооны тэгшитгэлийн системийг бүрдүүлж чадав. Тэгшитгэлийг бодох зохистой анхны нөхцлийг томъёолов. Ойролцоолон бодох процедур хэрэглэн бага параметрийн 6 зэргийн нарийвчлалтай шийд байгуулав.
5 Нүүрстөрөгчийн нанобүтэц агуулсан коденсацласан бодисын цахилгаан оптик ба парамагнит чанарын судалгаа, Г.Шилягарди, ФЭС
2008-2010 2300.0
Нанохоолой бүхэнд парамагнит төвийн концентрац хамгийн их байх тийм температурын муж харгалзана. Энэ температурын мужид нанохоолойн гадаргуу ба задгай төгсгөлүүдэд гетероатомуудыг өөртөө нэгтгэх чадвартай тасархай холбоостой атомууд асар их байх учир нанохоолойгоор чанаржсан композиц материалыг буй болгох хамгийн тохиромжтой нөхцөл бүрэлдэн тогтов. Устөрөгчийн давхар исэл (H2О2 ) ба давсны хүчлийн(HCl) уусмалд нанохоолойг уусгахад азотын хүчлийн адил битүү нанохоолойг задлах үзэгдэл ажиглагдав.
Нэг устөрөгчийн атомд оногдох хослоогүй электрон ихтэй хүчил ба ислийн ПТ-ийг унтраах үйлчлэл арай илүү байв. Янз бүрийн ордуудын нүүрсний парамагнит төвийн концентрац ба спектр шугамын өргөний тархалтыг судлах аргаар нанохоолой гарган авах түүхий эд болгон ашиглах нүүрсийг сонгон авч боломжтойг тогтоов. Нийт олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд өгүүлэл 2 хэвлүүлэв.

6 Геомандалд явагдах физик үзэгдлийн судалгаа, Г.Батсүх, ФЭС

2008-2010 13 000.0
МУИС-ийн Геофизикийн судалгааны төвөөс Улаанбаатар хийсэн нарны цацрагийн спектр бүтцийн олон жилийн ажиглалтын материалаар сүүлийн гурван 10 жил дутамд нарны цацраг, түүний спектр бүтцийн статистик үзүүлэлтүүдийг гарган түүний өөрчлөгдөх хандлагыг тогтоов. Улаанбаатар хийсэн нарны цацрагийн спектр бүтцийн олон жилийн ажиглалтын материалаар сүүлийн гурван 10 жил дутамд агаар мандлын ерөнхий ба аэрозолийн оптик зузаан зэрэг агаарын бохирдлын статистик үзүүлэлтүүдийг гарган түүний
өөрчлөгдөх хандлага, жилийн ба хоногийн явцыг
гаргав. МУИС-ийн геофизикийн судалгааны төвийн байгалийн гэрэлтүүлэг хэмжигчээр сүүлийн 25 жилд өдөр бүр,цаг дутам хийсэн хэмжилтийн материалаар Улаанбаатар хот орчмын гэрэлтүүлгийн хэмжээг тогтоож нарны цацрагаар гэрлэтүүлэг тодорхойлох, шилжих коэффициентийн утгуудыг тодорхойлов.
Монгол орны зарим бүс нутгийн гүний тогтоцыг тодорхойлсон дүнгээр судалгааны 1 өгүүлэл хэвлүүлэв.


7 Квант биофизикийн судалгаа, кристалл торийн динамикийн раман спектрометрийн судалгаа, Д.Сангаа,
Т.Гун-Аажав ФЭС 2008-2010 3 200.0
Рифамициний молекулын төв буюу А-хэсгийн азот болон хүчилтөрөгчийн атомуудын цэнэгийн нягт нь нүүрстөрөгчийн аотмуудынхаас бага, гадаргуй буюу Б-хэсгийн хувьд азот болон хүчилтөрөгчийн атомуудынх нүүрстөрөгчийн атомуудынхаас их. Рифамициний молекулын төв А-хэсгийн С10-С9, С1-С6, С3-С4 холбоосуудын эрэмбэ нь С10-С16, С7-С14, С12-С13 холбоосынхоос их, Б-хэсгийн С8-С9, С16-С17, С19-С20, С21-С20 холбоосын бат бэх нь С15-С16, С15-С13, С15-С16, С21-С22 холбоосуудынхаас илүү байна. Рифамициний молекулын төв А-хэсгийн С16, С18, С12, С2 атомууд, Б-хэсгийн С23, О16, С22, О5 атомууд урвалд орох чадвараар илүү болохыг тогтоов.
Профирины цагираг нь тэгш хэмийн D6 бүлэгт хамаарагдана. Тус цагираг нь хлорофилла, витамин В6, гемоглобин зэрэг биологийн чухал молекулуудын бүтцийн үндсэн араг яс юм. Профирины цаиграгийн хувийн функц, хувийн утгыг Хюккелийн ойролцоололд, тэгш хэмийн бүлэг ашиглан бодож, атом дээрхи цэнэг, холбоосын эрэмбүүдийг тооцоололоо. Захын нүүрстөрөгчийн атомуудын атом дээрхи нийт цэнэг нь 0.940, Пирролын суурийн нүүрстөрөгчийн атомууд дээрхи нийт цэнэг 1.013, азоттой холбогдох нүүрстөрөгчийн атомуудын нийт цэнэг 0.979, хосмог холбоост азотын атомуудын нийт цэнэг 1.372, салахгүй хос электронтой азотын атомуудын нийт цэнэг 1.622 байна. Холбоосын эрэмбэ нь 0.437- 0.744 хооронд утгатай байна.
Улаанбаатар хотын хэд хэдэн цэгээс авсан ба хяналтын цэгээс авсан улиасны 1,2,3 настай гишүүний гишний хальсны флуоресценцийн индукцийн параметрүүдийг хэмжиж, фотосистемүүдийн антены /гэрэл шингээгч хлорофилл-уургийн комплексүүд/ хэмжээ, идэвхитэй урвалын төвийн тоо, хоёр фотосистемийн хоорондын электрон зөөлтийн хурд болон хиноны пул /багц/ -ын хэмжээг тодорхойлоход нэг настай гишүүний хальсны хувьд фотосинтезийн аппаратын молекуляр байгууламжийн бүтэц, функци нь хяналтын цэгийн ургамалынхтай ойролцоо /хазаалт нь 10%-оос хэтрэхгүй/ байлаа. Эндээс зуны улиралд Улаанбаатарын агаарын бохирдол бага байна гэсэн дүгнэлт өгч болно. Харин хоёр ба гурван настай гишүүний хальсны хувьд антены хэмжээ, идэвхитэй урвалын төвийн тоо болон хиноны пулын хэмжээ хяналтын ургамалынхтай жишихэд 30-50% буурч байсан ба энэ өөрчлөлт нь ТЭЦ-4 сцанцийн орчмоос авсан дээж дэх агаарын бохирдолт харьцангуй их байгаа нь ажиглагдлаа. Мөн энэ ажлаас хотын таримал ургамалын хальсны хлорофиллын флуоресценцийг хотын агааарын бохирдолтыг хялбар хянах нэгэн параметр болгон ашиглах бүрэн боломжтой юм гэсэн дүгнэлтэнд хүрч байв.
Дээд ургамалын фотосинтезийн аппаратын ФС2, ФС1 ба хөдлөгч электрон зөөгчид /PQ, Fd, NADPH/ дэх электрон зөөлтийн кинетик тэгшитгэлүүдийн системийг бодож, флуоресценцийн эрчим хамаарах [ПС2*]-ийн концетраци ба ЭПР-ийн сигналын эрчим илэрхийлэх [P700+]-ийн концентрацийн электрон зөөгчийн редокс төлвөөс хамаарах хамаарлын графикийг байгуулж флуоресценци ба ЭПР-ийн сигналын индукцийн муруйн туршлагын дүнтэй жишиж, тухайн загвар нь фотосинтезийн электрон зөөлтийн кинетикийг бүрэн илэрхийлж байна гэсэн дүгнэлтэнд хүрэв.
Биомембраны каналаар зөөгдөх ионы хөдөлгөөний Шредингерийн стационар тэгштгэлийг спираль координатад бичиж, долгион функцийн аналитик илэрхийлэлийг олж, ионы хөдөлгөөний спиралын радиус- ɑ ба спиралийн алхацын тогтмол-r хоёрын утгын хамаарлаас хамааруулан ионы гүйдлийн утгууд болон ионуудын долгионы уртууд болон ионы саадыг даван гарах нэвтрүүлэлтийн коэффициетыг бодлоо. Үүнд: ɑ >> r байх үеийн нөхцлөөс калийн ионы гүйдлийн утга 0,88.10-12 А, натрийн ионы гүйдлийн утга 0,32.10-12 А гэж бодож гаргасан ба эдгээр утга нь туршлагын утгатай ижил эрэмбэтэй байв.
Нөгөө талаас ɑ << r байх үеийн нөхцлөөс потенциал саадыг давж гарах ионы хөдөлгөөний долгионы урт натрийн ионы хувьд 1,32.10-10 м, калийн ионы хувьд 0,66.10-10 м бөгөөд садаар давах нэвтрүүлэлтийн коэффициент нь кинетик параметрээс өсөх экспоненциал хамааралтай гэсэн дүгнэлт хийв. Агаарын бохирдлын хэмжээг фотосинтезийн аппаратын флуоресценцийн индукцийн параметрүүдээр үнэлэх арга, аргачлал үйлдвэр, үйлчилгээнд нэвтрэхэд бэлэн болов.
Олон улсын сэтгүүлд өгүүлэл-1, үндэсний мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл -1 хэвлүүлэн, ОУЭШХ-д илтгэл-2 хэлэлцүүлэн, аргачлал -1 бэлэн болов.


8 Хиймэл үүрийн тусламжтай монгол орны хээрийн махчин шувуудын үржлийг дэмжих, үлийн цагаан оготны тоог биологийн аргаар хянах боломж, О.Шагдарсүрэн БФ
2008-2010 3 200.0
Төслийн хэрэгжүүлэхээс татгалзсан
9 Эукариот геномын судалгаа, Д.Баярлхагва БФ
2008-2010 2300.0
Монгол орны буга-(Cervidae)-ын овогт хамаарах Capreolus pygargus-ын 9 бодгалийн Cyt-b генийн бүрэн секвенцийг тогтоов.
Монгол орны буга-(Cervidae)-ын овогт хамаарах Capreolus pygargus-ын 12 бодгалийн mt-DNA-гийн хяналтын муж (D-loop)-ийн бүрэн секвенцийг тогтоов.
Монгол орны буга-(Cervidae)-ын овогт хамаарах Alces alces-ийн 1 бодгалийн 12S rRNA-ийн хэсэгчилсэн секвенцийг тогтоов.
Монгол орны хэрэм-(Sciuridae)-ний овогт хамаарах Sciurus vulgaris-ын 12 бодгалийн Cyt -b генийн бүрэн секвенцийг тогтоов.
Монгол орны хэрэм-(Sciuridae)-ний овогт хамаарах Sciurus vulgaris-ын 6 бодгалийн mt-DNA-гийн хяналтын муж (D-loop)-ийн бүрэн секвенцийг тогтоов.
Монгол орны хэрэм-(Sciuridae)-ний овогт хамаарах Tamias sibiricus-ын 2 бодгалийн Cyt -b генийн бүрэн секвенцийг тогтоов.
Монгол орны тугалмайтан-(Bovidae)-ы овогт хамаарах Saiga tatarica-ын 1 бодгаль,суусар(Mustelidae)-ын овогт хамаарах lutra lutra болон Mustela vison –ы тус бүр 1 бодгалийн 12S rRNA-ийн хэсэгчилсэн секвенцийг тус тус тогтоов.
Монгол орны суусар(Mustelidae)-ын овогт хамаарах Meles leucurus-ын 1 бодгалийн mt-DNA-гийн хяналтын муж (D-loop)-ийн хэсэгчилсэн секвенцийг тогтоов.
Монгол орны эдгээр хөхтөн амьтдын мт-ДНХ-ийн генетик мэдээллийн сан бүрдүүлэхэд дээрх секвенциүд нь шинэ мэдээлэл болов. IF өндөртэй олон улсын мэргэжлийн сэтгүүлд 1, үндэсний мэргэжлийн сэтгүүлд 3 өгүүлэл нийтлүүлэв. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд 4 илтгэл хэлэлцүүлж, эмхэтгэлд өгүүлэл -4 хэвлүүлэв.

10 Жижиг хөхтний бүлгэмдэл, Р.Самъяа, БФ
2008-2010 4500.0
2010 оны 6-9 сард Өмнөговийн Гурван сайхан, Баянхонгор, Говь-алтай аймгийн өмнөд сумын нутаг, Төв аймгийн Өнжүүл, Хустайн БЦГ, Хониннуга, Ховд аймгийн Мөнххайрхан сум, Зүүнгар говьд жижиг хөхтний бүлгэмдлийн судалгаа хийж холбогдох хээрийн мэдээлэл цуглуулэв. Нийт ном 1 англи , монгол хэлээр, гадаадын олон улсын сэтгүүлд өгүүлэл 1 хэвлүүлэн, өгүүлэл 6 бичигдэв.

11 Хөрс, ургамлын бүрхүүл ба агаарын найрлагын мониторинг, С.Дамдинсүрэн БФ 2008-2010 2200.0
Дижитал зурагаас ургамалжилтын индекс ба ойлтын спектр тодорхойлох шинэ арга боловсруулав. Дижитал зурагаас тодорхойлсон ургамалжилтын индексүүд ургамлын хуурай массаас шугаман хамаарч байсан тул тэдгээрийг бүс нутагийн ургамлын бүрхэвчийг ойрын зайнаас тандан судлахад хэрэглэж болно гэсэн дүгнэлт хийв.
Агаар дахь нүүрстөрөгчийн давхар исэл шөнөдөө амьсгал, шаталтаас болж ихсэх ба өдөр фотосинтезээс болж багасаж байгааг тогтоосон ба нүүрстөрөгчийн давхар ислийн өдөр-шөнийн ялгаагаар тухайн бүс нутгийн ургамлын бүрхэвчийн фотосинтезийн идэвхийг үнэлж болно гэсэн дүгнэлт гаргав.
Ойт хээрийн ургамлын бүрхэвч ба түүний фотосинтезийн идэвхи хээр, хуурай хээр, говийнхоос их байсан ба тэдгээрийн гурван жилийн тоон утга хадгалагдан үдэж байгаа бөгөөд цаашид явуулах судалгаа ба ургамалжуулах ажлыг төлөвлөх зохион байгуулахад хэрэглэгдэнэ. Биний хийж байгаа ойрын зайн тандан судалгааны үр дүн нь сансрын зураг ашиглан тооцоолсон үр дүнг шалгах, тохиргоо хийхэд хэрэглэгдэнэ.
Өнгөрсөн гурван жилд судалгаанд хамрагдсан бүс нутгийн (Хэнтий, Дорнот, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Төв аймаг) ургамлын бүрхэвч ба түүний фотосинтезэд мэдэгдэхүйц буураагүй боловч хээр, говийн шарилж багасаж таана, эр өвсөөр солигдож байгаа нь харагдав. Цаашид ургамлын бүрхэвчийн бүтэц, үүргийг тасралтгүй судлах шардлагатай. Нийт үндэсний хэмжээний мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл -4 хэвлүүлэн, өгүүлэл -1 бичигдэн, ОУЭШХ-д илтгэл -1 хэлэлцүүлэн, програм-1 бэлэн болов.
12 Монгол оронд ургадаг эмийн зарим мөөгний биологийн идэвхит нэгдэл болон тэдгээрийг тариалах технологи бий болгох, Ш.Наранмандах БФ

2008-2010 2200.0
Хар модны агил мөөгнөөс мицелийн цэвэр өсгөвөр ялган авч, улмаар шингэн тэжээлт орчинд өсгөвөрлөж мицелийн биомасс гарган авав. Гарган авсан мицелийн биохимийн найрлагыг байгалийн мөөгнийхтэй харьцуулан судалж, 1 сар өсгөвөрлөсөн агил мөөгний мицель биохимийн үндсэн найрлагааараа байгалийн мөөгнийхтэй ойролцоо байгааг тогтоов. Мөн уг мөөгний биологийн идэвхийг илэрхийлэгч үндсэн бодис болох агарациний хүчлийн агууламж нэг сартай мицельд байгалийн мөөгнийхтэй адил агууламжтай байв. Талын цагаан мөөгний мицелийн биомасс гаргах арга зүйг боловсруулав. Гарган авсан талын цагаан мөөгний мицелийн биомассын биохимийн үндсэн найрлага нь байгальд ургадаг цагаан мөөгнийхтэй ижилхэн байгааг судлан тогтоосон ба энэ нь түүнийг талын цагаан мөөгийг орлуулан эмчилгээний болон биологийн идэвхит нэмэлт болгон ашиглах боломжтойг харуулав. Хар модны агил мөөгнөөс бактерийн эсрэг идэвхит бодис Fo1.1-ийг ялган авав. IR, GC-MS болон UV спектрийн аргуудыг ашиглан уг нэгдэл нь тритерпений нэгдэл болохыг тогтоов. Хар модны агил мөөгний этанолон ханданд бруцеллийн бактерийн эсрэг өндөр идэвхитэй бодис байгааг илрүүлэв. Хар модны агил мөөгнөөс ус болон шүлтэнд хандлагддаг полисахаридыг ялган авч шинж чанарыг судлан тогтоов. Хар модны агил мөөгнөөс ялгасан бодис Fo 1.1 болон усанд хандлагддаг глюкан HWE-ний хоруу чанарыг хулгана дээр туршиж тодорхойлов. Нийт үндэсний мэргэжлийн ЭШ-ний сэтгүүлд 2 өгүүлэл хэвлүүлэн, олон улсын хуралд 2 илтгэл хэлэлцүүлэн, хулын эмхэтгэлд өгүүлэл -1 хэвлүүлэн,гадны ЭШ-ний хуралд илтгэл-1 хэлэлцүүлэн, патент-2 бүртгүүлэв.
13 Функциональ шинэ материалын синтез, тэдгээрийн физик-химийн шинж чанарын судалгаа, Р.Санжаасүрэн БФ
2008-2010 28 124.5
-Цеолит, базалтоид, каолин зэрэг эрдсүүдтэй харьцуулан багануурын хаягдал болон багахангайн шавруудын химийн найрлага, эрдсийн найрлагыг тодохойлж, тэдгээрээс цемент, бетонд хэрэглэх, идэвхит цахиуын нэмэлт гарган авах лабораторийн туршилт явуулж зохих үр дүнд хүрлээ. Үүнд тэдгээрийг урьдчилан дегидроксилацид оруулан улмаар тэдгээрийн найрлага дахь Al2О3 ба SiО2–уудыг хүчиллэг эсвэл шүлтлэг орчны хяналтын дор харилцан поликонденсацид оруулах замаар бэлтгэн шахалтын бат бэхийг харьцуулан судалж:
-Механоидэвхжүүлэлтийн аргаар бэлтгэсэн /36 дээжид/ нэмэлтийн 15, 20%ийн нэмэлттэй турших үед 440 кг/см2 ердийн ПЦ-ийн бат бэхийг 660, 850 кг/см2 хүртэл буюу бат бэхийг 2 дахин нэмэгдүүлэх
-Шууд бус буюу химийн аргаар хүчиллэгжүүлж бэлтгэсэн /54 дээжид/ 440 кг/см2 ердийн ПЦ-ийн бат бэхийг:
- тасалгааны температурт боловсруулсан 15% нэмэлттэй үед 560 кг/см2,
- 450оС-д боловсруулсан 15% нэмэлттэй үед 650кг/см2 хүртэл буюу 110-210 кг/см2-аар тус тус нэмэгдүүлж болохыг
-Мөн шүлтжүүлэх аргаар 48 дээж бэлтгэн 20% нэмэлттэй үед NaOH, KOH-ийн 5, 10%-ийн шүлтээр тус тус үйлчилж бэлтгэсэн нэмэлттэй цемент илүү үр дүн өгч байсан буюу 160кг/см-аар тус бат бэхийг нэмэгдүүлж болохыг тогтоов. Иймээс бид багануурын хаягдал болон багахангайн шавруудаас геополимер төрлийн эрдсийн нэмэлтийг гарган авч тасалгааны температурт гидратжин, хатуурах шинэ төрлийн цемент бетон үйлдвэрлэх боломжтой хэмээн үзлээ. Нэг сэдэвт бүтээл -1, гадаадын олон улсын мэргэжлийн сэтгүүлд -1 өгүүлэл хэвлүүлэн, олон улсын хурлын эмхэтгэлд -3 өгүүлэл хэвлүүлэн, патент -1 бүртгүүлэв.
14 Эх орны түүхий эдээс гарган авсан гадаргуугийн идэвхит бодисын цементийн түүхий эдийн хольц болон хүдрийн баяжуулалтанд үзүүлэх нөлөө, С.Норжинбадам ШМХХТТ, ХФ
2008-2010 18 285.1
‘’СГК – мочевин’’ системийн нэмэлт цементийн зуурмагийн конусын суултыг 5 дахин хэмэгдүүлж болохыг судалгааны дүнгээр тогтоов. Цементийн зуурмагийн бэхжих хугацааны үзүүлэлтийг нэмэлтгүй үеийнхтэй харьцуулахад СГК нэмэлт нь 3,5-4,5 дахин түргэсгэх нөлөөтэй болохоос гадна мочевины нэмэлт нь цементийн зуурмагийн бэхжих хугацааг 1,5 дахин удашруулах нөлөө үзүүлдгийг судалгааны дүнгээр тогтоов. Зэс- молибдены хүдрийн баяжуулалтын харьцуулан жишиж буй туршилтын баяжмалын гарц 4.8%, зэсийн металл авалт 92,2% , молибдены металл авалт 80% байхад, Аеро-Мх цуглуулагчийн 40%-д NSG флотореагентыг хэрэглэсэн туршилтын гарц 4.3%, зэсийн металл авалт 92.3%, молибдены металл авалт 79.3% гэсэн ойролцоо үзүүлэлт гарч байгаагаас үзвэл эх орны түүхий эдээс гарган авсан NSG урвалжаар, импортын флотореагентын 40%-ийг орлуулан хэрэглэх боломжтойг судалгааны дүнгээр тогтоов. Нөгөө талаар NSG флотореагент нь баяжмал дахь төмрийн агуулгыг 5- 6% хүртэл бууруулан чанар сайтай баяжмал гаргаж байгаа нь тэрээр пиритын эрдсийг дарах давхар нөлөөлөл үзүүлдэг болохыг судалгааны дүнгээр тогтоов.

15 Функциональ анализ ба компьютерийн математик загварчлалын онол, хэрэглээний зарим асуудал, В.Адъяасүрэн МКС
2008-2010 2 000.0
Операторын спектрал онол, Тэнцэтгэл биш, Соболев-Орличийн огторгуй, Хугацаанаас хамаарсан потенциалтай Шредингерийн тэгшитгэл, Шредингерийн тэгшитгэлийн шийдийн чанар зэрэг чиглэлүүдээр судалгаа хийгдэв. Хугацаанаас хамаарсах потенциал бүхий Шредингерийн тэгшитгэлийн шийд оршин байх тухай асуудлаар судалгаа хийж, 3 хэмжээст огтор\-гуйд хугацааны хувьд үетэй потенциал бүхий Шредингерийн тэгшитгэлийн шийд жинтэй L2R3 огторгуйнуудын хоорондох буулгалтын хувьд хугацаагаар унадаг болохыг баталсан үр дүнг 4 хэмжээст огторгуйд өргөтгөв. Олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл -2, гадаадын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл-1, үндэсний мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл -2 хэвлүүлэн, гадаадын ЭШБХ-д илтгэл- 2хэлэлцүүлэн, үндэсний ЭШБХ-д илтгэл -1 хэлэлцүүлэн, эмхэтгэлд хэвлүүлэв.
16 Хэрэглээний цөмийн физикийн судалгаа, П.Зузаан, ЦСТ
2008-2010 7 700.0
Гамма-нейтроны холимог орон үүсгэх төхөөрөмжийн дээж шарах суваг дахь нейтрон болон гамма цацрагийн урсгалын нягтын түгэлтийг өмнө хийгдсэн ажлуудын үр дүнтэй жишиж, электроны гүйдэл 10 мкА байхад хөнгөн цагаан шүүлтүүрийн гадаргаас 15 см зайд гамма цацрагийн урсгалын бүтэн нягт 1,58*1011гамма/см2с болохыг тогтоов. Холимог орноор идэвхжилийн шинжилгээ хийх төхөөрөмжийн дээж шарах суваг дахь тормозын цацраг болон дулааны нейтроны урсгалын нягтын түгэлтийг сэргээн бодож, байгуулав. Холимог орноор шинжилгээ хийх төхөөрөмжийн физик үндэслэл, үзүүлэлтүүдийн тооцоог бүрэн хийж дуусгасан. Дээрх төхөөрөмж дээр судалгаа хийгдэх дээжний оптималь геометрийн тооцоог хийж дуусгав. Холимог оронд гамма болон нейтрон идэвхжилийн аргуудаар зарим элементийг зэрэг тодорхойлох арга боловсруулав. Хүнд ус ашиглан микротроны гамма-цацрагийн суваг дээр фотопротоноор урвалын гаралтуудыг үнэлэх хэмжилтийн үр дүнг боловсруулах, тооцоо хийж жиших ажлуудыг бүрэн дуусгав. Нейтроны нэг удаагийн сарнилаар устөрөгч ба хүнд устөрөгчийг ялган тодорхаойлох аргыг бүрэн боловсруулж дуусав. Идэвхжилийн шинжилгээний аргаар манай орны зарим нүүрсний уурхайн нүүрс болон үнсний дээжинд германий болон зарим элементүүдийн агуулгыг тодорхойлох туршилтыг Микротрон МТ-22 ( дулааны энергитэй нейтроноор шарж ) дээр 2 удаа хийв. Нүүрс болон үнсний дээжүүдийг химийн задаргаанд оруулж Германийг баяжуулах, уг баяжуулсан дээжүүдэд атом ба цөмийн физикийн анализийн аргаар Германийг тодорхойлох туршилтууд үе шаттайгаар хийгдэв. Буудлагын мөрийг РФА-ын аргаар шинжилж, хэргийн илрүүлэлтэнд нөлөөлөх тодорхой үр дүн гаргаж авах судалгааны ажлын хүрээнд ШШҮХ-ийн Elvax рентгенфлуоресценцийн спектрометрийг ашиглан 7 өөр үйлдвэрийн 5.6 мм-ийн сумнуудын дарь, хонгио, буудлагын байн бүрэлдэхүүнийг судалж, мөн  маркын 80 ширхэг сумаар гүйцэтгэсэн буудлагын байг шинжилж голлох элементүүдийн харьцангуй эрчимээр шагайлтын зайг тодорхойлох боломжтойг тогтоов. Хэнтий, Налайх, Төв аймгийн уул уурхай орчмын хөрсний элементийн шинжилгээг РФА-ын аргаар гүйцэтгэв. Олон улсын сэтгүүлд өгүүлэл -1, ОУЭШХ-ын эмхэтгэлд өгүүлэл -1 хэвлүүлэн, үндэсний ЭШБХ-ын эмхэтгэлд -2 өгүүлэл хэвлүүлэн, ОУЭШХ-ын эмхэтгэлд -3 илтгэл хэлэлцүүлэн, үндэсний мэргэжлийн сэтгүүлд -3 өгүүлэл бичигдэв.
17 Цөмийн реактор, Н.Норов, ЦСТ
2008-2010 5 200.0
Судалгааны реакторын хэрэглээний чиглэл, ялангуяа манай улсад ашиглахад тохиромжтой бага чадлын реактор ашиглан хийгдэх шаардлагатай судалгааны ажлууд болох нейтрон идэвхжилын анализ ба изотоп үйлдвэрлэлийн талаар материал цуглуулж судлав. Орчин үед гадаад орнуудад зохиогдож байгаа өндөр температурын хийн реакторын бүтэц, аюулгүй ажиллагаа, тэдгээрийн хэрэглээ монголд ашиглах боломжийг судласан. Хүнд ба хөнгөн усан хөргөлттэй орчин үеийн дэвшилтэт реакторуудын судалгаа хийгдэв. Орчин үеийн дэвшилтэт реакторуудын аюулгүй ажиллагааны системийн судалгаа хийв. Олон улсын хурлын эмхэтгэлд 9 илтгэл хэвлүүлэн, үдэсний эрдэм шинжилгээний сэтгүүлд 6 өгүүлэл хэвлүүлэн, үндэсний ЭШБХ-ын эмхэтгэлд 4 илтгэл хэвлүүлэв.
18 Цөмийн динамик, Г.Хүүхэнхүү, ФЭС
2008-2010 3 500.0
2010 оны 11-р сарын 8-наас 25-ныг хүртэл БНХАУ-ын Бээжингийн их сургуулийн хүнд ионы физикийн институтэд томилолтоор ажиллаж нейтроны энергийн 4, 4.5, 5, 5.5, 6 МэВ мужуудад 35Cl(n,a)32P, 40Ca(n,a)37Ar урвалын, нейтроны энергийн 4.5 болон 5, 6 МэВ мужид 149Sm(n,a)146Nd урвалын интеграл огтлол, өнцгөн ба энергийн түгэлт хэмжив. (n,) урвалын хувьд цөмийн гадаргуу дээр -бөөм бүрэлдэх магадлалыг тооцож, -кластер үүсэх магадлал нь протон үүсэх магадлалаас ойролцоогоор 4.5 дахин бага гэж олов. (n,p) ба (n,) урвалын огтлолын томъёонууд дахь экспоненттой хэсгийг протон буюу -бөөм Кулоны потенциал саадыг нэвтрэх магадлалтай холбоотой байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлэн ЦШНИ-д зохион байгуулагдсан олон улсын хуралд илтгэж, хурлын материалд хэвлүүлэхээр өгсөн. (n,) урвалын огтлолд статистик загварыг ашиглан нейтроны энергийн 18 ба 20 МэВ мужид систематик анализ хийж шинэ зүй тогтол илрүүлэв. Хуваагдлын нейтроноор явагдах (n,p) урвалын огтлолд статистик загварыг ашиглан систематик анализ хийж олон улсын хуралд илтгэн, хурлын материалд хэвлүүлэхээр өгсөн. Хуваагдлын нейтроны эффектив дундаж энергийг (n,p) урвалын хувьд 3-4 МэВ гэж тодорхойлов. Гаргасан систематик анализын томъёогоо ашиглан зарим изотопын хувьд En=6 МэВ энергитэй нейтроноор явагдах (n,) урвалын огтлолыг урьдчилан тооцоолсоноо туршлагын үр дүнтэй харьцуулах замаар хэмжигдээгүй урвалын огтлолыг цаашид энэ аргаар үнэлэх боломжтой гэдгийг харуулав. Нэг сэдэвт бүтээл -2, олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл-2 хэвлүүлэн, гадаадын олон улсын ЭШ хуралд илтгэл -4, ОУЭШХ-ын эмхэтгэлд өгүүлэл-3 хэвлүүлэв.
19 Дорнод Монголын холимог металлын ордуудын геологийн загвар /модель/, хүдрийн төрөл ба дагавар элементүүд, Д.Доржготов, ГГФ 2009-2010 3 000.0
Тайлан ирүүлээгүй.
Дүн 92 424.5
Нийгэм, хүмүүнлэгийн салбар
2008 онд шинээр эхэлсэн суурь судалгааны сэдэв
42 Чингис хааны удирдахуйн ухаан, эдийн засгий Т.Дорж, ЭЗС
н бодлого 2008-2010 1 800.0
Тайлан ирүүлээгүй.
43 Буддын сурганыг өрнийн сургантай шүтэлцүүлэх боломж, арга зам Н.Хавх, ЭЗС
2008-2010 2 700.0
Өрнийн хүмүүжлийн онол нь хүний мэдлэгийг хөгжүүлж, сэтгэлийн заслыг хоёрдугаарт тавьдаг агуулгатай аж. Буддын сургаал нь үүний эсрэгээр хүний сэтгэлийн төлөвшлийг голлон, мэдлэг олгохыг хоёрдугаарт тавив. Өрнө ба буддын хүмүүжлийн онол нь нэг юмны хоёр тал; хэрэв туйлшруулваас эхнийх нь сэтгэлгүй мэдлэгтэй хүнийг, хоёр дахь нь сэтгэлийн төлөвшил сайтай боловч мэдлэгээр дутмаг хүнийг бий болгов. Хэрэв өрнө, буддын энэ хоёр онолыг шүтэлцүүлж синтезлэгдсэн онол гаргаж ирвээс мэдлэгтэй төдийгүй сэтгэлийн төлөвшил сайтай хүнийг бий болгов. Өрнө, дорнын сурганы онолд анализ хийж, эдгээрийг хослуулсан үзэл боловсруулах судалгаа хийв.
44 Баруун ба умард Монголын антропологи-археологийн судалгаа Д.Түмэн, НШУС
2008-2010 3 600.0
Орхон, Хөвсгөл, Булган аймгийн нутагт археологийн хайгуул, малтлага судалгаа хугацаагааг гүйцэтгэж хүрлийн үеийн хэрэгсүүл1, дөрвөлжин булш 1, монголын үеийн 1, хүннүгийн үеийн 3 булш малтан судласан ба малтлага хийсэн газруудын орчим археологийн хайгуул хийсэн болно. Гадаадын ЭШБх-ын эмхэтгэлд өгүүлэл-4 , үндэсний ЭШ-ний мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл-3, ОУЭШБХ-д 4 илтгэл хэлэлцүүлэн, эмхэтгэлд өгүүлэл 4 хэвлүүлэв.
45 Хүннү судлал Жамбалдорж, Мэнд-Ооёо, НШУС 2008-2010 6 300.0
2009-2010 онд “Хүннүгийн түүх, соёл” нэгэн сэдэвт зохиолын төлөвлөгөө гаргаж, зохиогчдод хувиарлан эхний бичилтийг дуусгав. “Хүннүгийн түүх, соёл” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, илтгэлийн эмхтгэлийг гаргав. Ц.Төрбат “Хүннү судлалын ном зүй” гаргаж хэвлүүлэв.


Хүснэгт 1. 2010 онд дууссан ШУТС-ийн сэдэв, төслийн бүтээлийн мэдээлэл

№ Бүтээлийн төрөл Тоо
1 Олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 10
2 Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд хэвлүүлсэн өгүүлэл 24
3 Үндэсний мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 20
4 Үндэсний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд хэвлүүлсэн өгүүлэл 3
5 Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэл 32
6 Үндэсний эрдэм шинжилгээний хурлын илтгэл 5
7 Бичигдсэн өгүүлэл 7
8 Ном, нэг сэдэвт бүтээл 5
9 Докторын ажил 1
10 Магистрын ажил
11 Патент 3
12 Патентын мэдүүлэг 1
13 Зохиогчийн эрх -
14 Програм 1
15 Аргачлал 1


Хүснэгт 2. 2010 онд дууссан ШУТС сэдэв, төсөлд оролцогчдийн тухай мэдээлэл


№ Оролцогчид Хүний тоо
1 Магистрант 25
2 Докторант 15
3 ШУ-ны доктор 2
4 Академич 2
5 Доктор 25
6 Профессор 19
7 Дэд профессор 8
8 ЭША 19
9 Бусад 3
10 Бакалавр оюутан 3
11 Магистр 18
12 Оюутан 3

ШУТС-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж 2010 онд үргэлжилж байгаа суурь судалгааны сэдэв, захиалгат төслийн товчоо
№ Сэдэв, төслийн нэр ба удирдагчийн нэр, харъяалах нэгж Хугацаа Гол үр дүн, үр дүнгийн баталгаажуулалт
2009 оноос эхэлсэн сэдэв
21 Өнгөт, үнэт, хүнд төмөрлөгийн биоаккуляцийн судалгаа, 2009-2011 С.Даваасүрэн,
ХФ

9 000.0
Молибдений баяжмал дахь сульфидийн зарим эрдсийн биоуусалтын судалгаа,
Биосорбцийн аргаар Эрдэнэт УБҮ-ийн эргэлтийн уснаас Cu, Mo-ийг хуримтлуулах судалгаа,
Биосорбент материалын эсийн хана дахь нийт органик хүчиллэг, сул хүчиллэг бүлгийн хэмжээг Грений аргаар тодорхойлов.
Усан уусмалаас Cr(VI)-ыг биосорбцлох процессийн кинетик судалгаа,
Усан уусмалаас Pb(II)-ыг биосорбцлох процессийн кинетик судалгаа,
тус тус хийж гүйцэтгэв. (Судалгааны ажлын дүнг хавсаргав). Олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл -1 хүлээлгэн, ОУЭШБХ-д илтгэл -1 хэлэлцүүлэн, эмхэтгэлд өгүүлэл-1 хэвлүүлэн, докторын диссертац-1 бичигдэв.
22 Уураг пептидийн биофизик судалгаа 2-р үе шат, 2009-2011 М.Цогбадрах, БФ
10 000.0
Мэлхийн арьсны шүүрлээс ялгасан бактерийн эсрэг үйлчлэлтэй пептид Esculentin-1c-ийн струтур тус бүр нь ампипатик шинж чанар бүхий 3 альфа хеликс агуулах бөгөөд энэ нь бактерийн мембранд нэвтрэхэд чухал үүрэгтэй болохыг тогтоов.
Өндөр хүчдэл бүхий цахилгаан орон, хэт авиан үйлчлэлээр дрожжийн эсээс чөлөөлөгдөх уурагийн тоо хэмжээг харьцуулж хамгийн ихээр чөлөөлөгдөх нөхцлийг тодорхойлов.
Хүний цусны ийлдсин албумин, антибиотик изониазидын харилцан үйлчлэх шинж чанарыг тогтоов.
Олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл -1, үндэсний мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл -4, гадаадын ЭШБх-д 3 илтгэл хэлэлцүүлэв.



23 Монгол орны үе хөлт амьтдын бүлгэмдэл, тэдгээрийн бүрэлдэн тогтсон зүй тогтол, 2009-2011 Б.Баяртогтох, БФ

3.000,0
Сэдэвт ажлын хүрээнд 2010 онд тус орны төв болон баруун бүс нутгуудад явуулсан хээрийн судалгааны материалыг боловсруулж, судалгааны дүнд шинжлэх ухаанд шинээр 6 зүйлийг илрүүлж, Монгол орны амьтны аймагт 10 гаруй зүйлийг анх удаа тэмдэглэв. Эдгээр зүйлүүдийн эх бичиглэлийг хийж, эрдэм шинжилгээний өгүүлэл бичив. Түүнчлэн Хангай, Монгол Алтайн уулс болон Хэнтийн нурууны баруун хэсэг, Төв Халхын хээрийн тойрогт хамаарах газар нутагт хөрсний үе хөлт амьтдын бүлгэмдлийн бүтэц, зүйлийн баялаг болон олон янз байдал, тэдгээрийн тархалт байршилтын онцлог, тоо толгойн харьцаа зэрэг үзүүлэлтүүдийг түймрийн нөлөө, бэлчээр ашиглалт, хуурайшилт, ургамлын бүлгэмдэл, хөрсний бүтэц ба хэв шинж зэрэг үзүүлэлттэй холбон харьцуулж судлав. Судалгааны үр дүнд хөрсний үе хөлт амьтдын зүйлийн олон янз байдал, бүлгэмдэл дэх тархалтын жигд байдал, популяцийн нягтшил зэрэг үзүүлэлтүүд малын бэлчээрлэлтийн эрчим буюу давтамж нэмэгдэх, хөрсний механик бүтэц нягт болж хувирах, ургамлын бүрхэвч ба биомасс буурах зэрэг үзүүлэлттэй шууд хамааралтайгаар өөрчлөгдөж буйг тогтоов. Түүнчлэн байгалийн гаралтай болон хүний нөлөөллөөс бий болсон түймрийн нөлөөгөөр хөрсний амьтдын бүлгэмдлийн бүтэц ихээхэн өөрчлөгдөж, зонхилогч зүйлүүдийн харьцаа, тоо толгойн нягтшил, зүйлийн бүрдэл зэрэг үзүүлэлтүүд эрс өөрчлөгдөг болохыг тогтоосон ба эдгээр сөрөг өрчлөлтийг илэрхийлэх индикатор зүйлүүдийг илрүүлэв.Гадаадын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл -1, ОУЭШБХ-ын эмхэтгэлд өгүүлэл-2, үндэсний мэргэшжлийн ЭШ-ний сэтгүүлд өгүүлэл-2 хэвлүүлэн, ОУЭШХ-д илтгэл -3 хэлэлцүүлэв.

24 Агаарын бохирдлын үүсгүүр, тэдний бохирдолд оруулж буй хувийг РМ2.5, РМ10 аргаар тодорхойлох судалгаа, 2009-2011 С.Лодойсамба, МТС
5 500.0
УБ хотын нэг цэгт бохирлын дээж авч анализ хийж буй. Бохирдлын түвшин өмнөх онтой харьцуулахад хэвэндээ байв. Олон улсын эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл -1 хэвлүүлэн, ОУЭШХ-д 2 илтгэл хэлэлцүүлэн, эмхэтгэлд өгүүлэл -1 хэвлүүлэв.
25 Цагиргийн онол ба криптографийн зарим асуудал, 2009-2011 А.Мекей, МКС
Сул полиномал болон полином радикалын холбогдолтой Вэрийн радикалын судалгаа хийж энэ явцад полиномал радикал болох шалтгааныг тодорхойлсон ба түүнтэй холбоотой радикал ангиудын жишээ байгуулсан. Мөн скью полиномал цагираг дээрх судалгаа түүн дээр цикл модуль ихэнх тохиолдолд инъектив биш гэдгийг тодорхойлов. Өргөтгөсөн Gauss-Aomoto-Gelfand системийн бага хэмжээст тохиолдол шийдүүдийг олох асуудлыг дүрслэлийн онолын тусламжтай судалж шийдүүдийг нь олов. Анхдагч төстэй радикалуудыг бүрэн тоймолсон. Хамгийн том анхдагч радикалтай төстэй радикал оршин байхыг баталсан. α-Амицурын нөхцөлтэй радикалуудын бүл решетка үүсгэдэгийн Германы эрдэмтан Висваурын хамт баталсан. Мөн уламжлагдах α-Амицурын нөхцөлтэй радикалуудын решеткад атом оршин байхыг баталсан. Модулийн шинэ радикал тодорхойлж судалсан. Амицур цагиргийн шинэ чанарыг тодорхой судлав.
Оросын математикч Ю.Н.Мальцев өөрийн олсон varB(m) цогцуудаас өөр төгсгөлөг үл дүрслэгдэх минималь цогц т.ү.д.м.ц байх уу гэсэн асуудал дэвшүүлсэн юм. Энэ судалгаагаар эдгээрээс өөр төгсгөлгүй олон тийм цогц оршин байхыг баталсан. Тэд B(m)k үүнд 0Т.ү.д.м.ц-ийн бүтцийг адилтгалаар эсвэл үүсгэгчийг цагиргаар нь олж тогтоох тухай шийдэгдээгүй асуудлаар судалгаа хийж дараах 2 гол үр дүнд хүрэв.
1. Коммутатив цагиргаар үл дүрслэгдэх, идемпотент элементүүдийн характеристик нь р байх, цагиргаар үүссэн минималь үл дүрслэгдэх цогц зөвхөн B(m)k цагиргуудийн аль нэгээр үүссэн цогцтой давхацна гэж баталсан.
2. Коммутатив цагиргаар үл дүрслэгдэх, характеристик нь р байх идемпотент элементтэй, нэгжтэй, түүний характеристик нь pn, n>1 байх, цагиргаар үүссэн минималь үл дүрслэгдэх цогц зөвхөн varB21 цогцтой давхацна гэж батлав.

Олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл-1 , үндэсний мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл-1 хэвлүүлэн, гадаадын эрдэм шинжилгээний хуралд илтгэл-1 хэлэлцүүлэн, ном-1 хэвлэлтэнд бэлтгэв.
26 Тооцон бодох математик, хэрэглээ, 2009-2011 Т.Жанлав, МКС
Ньютоны төрлийн аргууд, хувилбарууд , тэдгээрийн нийлэлтийн талаар судалгаа явуулж зарим итерацийн хагас локаль нийлэлтийн теоремуудыг баталсан.
Итерацийн параметрийн зарим сонголтод монотон, хоёр талаасаа монотон нийлэх итерац байгуулсан.
Малла алгоритмын өргөтгөлийг дүрс боловсруулахад хэрэглэх боломжийг судалсан.
Зарим шугаман бус тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлүүдийн шийдийн асимптот чанарыг судалсан.
Зарим тухайн уламжлалт тэгшитгэлийн шийдийг байгуулах дэс дараалсан дөхөлтийн аргыг боловсруулж түүний ADM, HPM, VIM зэрэг аргуудтай эквивалент болохыг харуулсан. Бюргерсийн тэгшитгэлийн шийдийг энэ аргаар олж болохыг харуулсан.
Канторовичийн аргыг Шредингер тэгшитгэлийг бодоход хэрэглэсэн. Онолын болон туршлагын физикийн зарим бодлогуудыг ойролцоо бодох алгоритмууд байгуулсан. Энэ хүрээнд О.Чулуунбаатар 9 ажил хэвлүүлсний 2 обзор өгүүлэлийг ЭЧАЯ-д хэвлүүлсэн.Олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл-14 хэвлүүлэн, ОУЭШБХ-д илтгэл-1 хэвлүүлэн, үндэсний ЭШБХ-д илтгэл -2 хэлэлцүүлэв.
27 Санамсаргүй процессын статистикийн зарим асуудлын судалгаа ба түүний хэрэглээ, 2009-2011 О.Цэрэнбат, МКС
10 500.0
ξ(t) ба ζ(t)=ξ(t)+η(t) санамсаргүй процессуудын биелэл x(t)-н тусламжтай
H0: η(t)=0 k : η(t) ≠ 0 таамаглал шалгах зохимжтой чанар бүхий ойролцоо шинжүүр байгуулж үр дүнг эрдэм шинжилгээний өгүүлэл болгон хэвлэлд бэлтгэв.
η(t)=ξ(t)+S(t,θ) cанамсаргүй процессын S(t,θ) нь гауссын процесс, детерминированнист процесс байх нөхцөлд X(t) биелэлийн тусламжтай хамгийн их үнэний хувь бүхий аргын үнэлэлт уруу дундаж квадратаар эквивалент ойролцоо үнэлэлтийн дараалал байгуулж үр дүнг эрдэм шинжилгээний өгүүлэл болгон эмхэтгэв.
HARA хэлбэрийн ханамжийн функциональтай “Хэрэглээ-Хөрөнгө оруулалт”-ын стохастик загвар, түүний аналитик шийдийн шинжилгээг хийсэн.
Тодорхой хэмжээний хөрөнгийг санхүүгийн эрсдэлтэй болон эрсдэлгүй активуудад оновчтой байршуулах “Мертоны хэлбэрийн хэрэглээ-хөрөнгө оруулалт” загварын хувьд шугаман хэлцлийн зардалтай нөхцөлд ханамжийн болон өв хөрөнгийн функцийг HARA, мөн квадратлаг функцүүдээр сонгосон тохиолдолд Хамильтон-Якоби-Беллманы тэгшитгэлийг ашиглан аналитик шийдийг олж, оновчтой удирдлага, параметрүүдийн холбоог тодорхойлсон.
Тэтгэврийн сангийн хөрөнгийн багцын оновчтой удирдлагын стохастик загвар, түүний аналитик шийдийн шинжилгээ хийсэн.
Тэтгэврийн сангийн хөрөнгийн багцын оновчтой удирдлагын стохастик загварын нэгэн хувилбарыг томьёолж, түүний аналитик шийдийг эрсдэл нейтраль магадлалын хэмжээстэй тохиолдолд оллоо. Тэтгэврийн сангийн хөрөнгийг n+1 эрсдэлтэй болон эрсдэлгүй хөрөнгөнд оновчтой байршуулах, тэтгэврийн шимтгэлийн зохистой хэмжээг тогтоох асуудлыг тэтгэврийн сангийн алдагдлын функцэд тулгуурлан шийдэх боломжийг авч үзсэн болно. Тус ажилд тэтгэврийн сангийн алдагдлын функцийг шимтгэлийн хэмжээний хувьд квадратлаг, хөрөнгийн хэмжээний хувьд экспоненциал функцүүдийн үржвэр хэлбэрээр тодорхойлсон. Мөн авч үзэж буй бодлогын аналитик шийдийг олохдоо эрсдэл нейтраль магадлалын хэмжээсээр хэмжигдэх геометр Броуны хөдөлгөөнөөр үүсгэгдсэн өгөөжийн динамик болон Хамильтон-Якоби-Беллманы тэгшитгэлийг ашиглав. Өгүүлэл -4 бичигдэн, үндэсний мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл-1 хэвлүүлэн, ОУЭШБХ-д илтгэл -6 хэлэлцүүлэв.

28 Оптимизацийн онол ба хэрэглээ: биоинформатик, экологи-эдийн засаг, 2009-2011 Р.Энхбат, МКС
2 000.0
Олон зорилгот оптимизаци болон глобаль оптимизацит шинэ оновчтой байх нөхцлийг томъёолж дэвшүүлсэн.
Түүнчлэн тоглоомын онолд глобаль оптимизаци хэрэглэж харуулсан. Бэлчээрийн мал аж ахуйн оптимизацийн бодлогыг бодож харуулсан.
Боловсруулсан аргуудыг утасгүй сүлжээний технологид хэрэглэж харуулсан.
Мөн ноогдвор программчлалын зарим бодлогын хувьд глобаль оновчтой байх нөхцлийг шинээр дэвшүүлж бодох арга алгоритм дэвшүүлсэн.
Нисэхийн тэнцвэрийг глобаль аргаар бодох алгоритм дэвшүүлсэн. Биологийн зарим бодлогыг глобаль аргаад бодсон.
Америкийн нэрт математикч Р.Беллманы дэвшүүлсэн эрэл хайгуулын 2-р асуудлын хүрээнд экстремаль дундаж урттай эрлийн муруйг олох бодлогуудыг өргөтгөн томъёолж оновчтой муруйнуудыг олох томъёонуудыг гаргаж авсан.
Монгол орны эдийн засгийн олборлох салбарын динамик загварыг Оросын эрдэмтэдтэй хамтран зохиож үр дүнг хэвлүүлсэн.
Зэрлэг амьтны тооны бүлийн дискрет загваруудыг зохиож чанарын бүрэн шинжилгээ явуулсан.
Олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл-7 хэвлүүлэн, ОУЭШХ-д илтгэл -24 хэлэлцүүлэн, эмхэтгэлд өгүүлэл-3 хэвлүүлэв.
29 Алгебрийн хэрэглээ: Алгебрлэг тооны онол, алгебрлэг комбинаторик ба бүлгийн дүрслэл, 2009-2011 Б.Батцэнгэл, МКС
2 081.6
Бүлгийн дүрслэлийн аналитик судалгаагаар бүлэгт харгалзах өргөтгөсөн Уайттекер функцүүдийг судалж байна. Энэ судалгаа нь автоморф хэлбэр болон функцүүдийн параболлог цэгүүдийн орчинд Фурьегийн цуваанд задардаг задаргаатай нягт холбоотой юм.
Модуляр муруйн фундаментал бүлгийн үүсгэгчид болох модуляр симболуудын алгебрийн бүтцийг судалж байна. Өмнө хийсэн судалгаагаар эдгээр симболууд дээр муруйн автоморфизмийн бүлэг транзитивээр хэрхэн үйлчлэх ба энэ үйлчлэлийг хэрхэн тооцож болохыг судалж байсан билээ. Одоо эдгээр симболуудыг тангенциал үндсэн цэгээр сонгон авахад фундаментал бүлэгт ямар ач холбогдолтой вэ гэдгийг судалж байна. Мөн Ихара, Петерсон нарын ажилд байдаг модуляр биш бүлэгт харгалзах муруйн фундаментал бүлгийг судалж байна.
Бэхлэгдсэн тоо анхны тоон модулиар примитив язгуур мөн эсэхийг шийддэг торыг байгуулж, одоогоор торны нэмэгдхүүн тус бүрийн Дирихлейн нягтыг тооцоолох судалгаа хийж байна. Мөн судалж байгаа Артины таамаглалтай холбоотойгоор Хоолигийн хийсэн ажлуудыг судалж байна.
Олон улсын мэргжлийн сэтгүүлд өгүүлэл-1, гадны ЭШБХ-д илтгэл -1 хэлэлцүүлэв.
30 Нүүрстөрөгч аллотроп хувирал агуулсан конденсацлагдсан нанобүтцүүдийн цахилгаан ба парасоронзон чанарын судалгаа, 2007- 2009 Х.Цоохүү, ФЭС
8 000.0
Эрчмээс хамаарах хэмжээсгүй геологийн хугацаа,температур ба даралтаас хамаарах геологийн хугацааны үржвэрээр тодорхойлогдох санааг дэвшүүлэн, нүүрсэнд наноохоолой холиход харилцан үйлчлэлээс болж ЭПР спектр шугамын өргөн өөрчлөгдөхийг анх ажиглав. Үндэсний мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл-2 хэвлүүлэн, өгүүлэл-1 хэвлүүлэв.
31 Эдийн засгийн хөгжлийн дэд бүс болон нэн тэргүүнд эрчимтэй хөгжүүлэх хот суурины хөгжлийн стратеги2009-2011 В.Батцэнгэл, ГГФ 12 000.0
Төвийн бүсийн сэдэвчилсэн зургуудыг зохиож бэлэн болгов. Эдийн засгийн бүсүүдийг харьцуулан үзэж Төвийн бүсийн дотоод дэд бүсүүдийг илрүүлэв. Үүнд Сэлэнгэ, Дарханы, Говийн гэсэн 2 дэд бүсийг ялгав. Мөн тодорхой үүрэг бүхий биеэ даасан бичил бүсүүд ялгарч болохыг тогтоов. Төвийн бүсийн хот суурингуудыг үүргийн хувьд ангилж цааид бүсийн болон дэд бүсийн төвийн болон тулгуур төвийн үүргийг хангах боломжтой хот суурингийн анхдагч хувилбарыг гаргав. Нийт үндэсний эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл-4 хэвлүүлэн, үндэсний эрдэм шинжилгээний хуралд илтгэл -2 хэлэлцүүлэв.
32 Е-сургалт программ хангамж боловсруулах 2009-2010 О.Лхагва, ФЭС 14 000.0
ЕБС-ийн физикийн загвар лабораторын 46 ажил угсарч, тооцоот туршилт(numerical experiment) явж байгаа бүрэн шалгав. Хөдөө аймаг, хотын сургуулийн багш нарт туршилт явуулж үзүүлэв. Үндэсний эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл -7 хэвлүүлэн, магистрын ажил-1 бичигдэв.

33 Нүүрснээс шингэн түлш гаргах процесст хэрэглэгдэх нанокатализаторын судалгаа, 2009-2012 Б.Батцэнгэл, ХХТС 4 500.0
Шингэрүүлэлтийн катализатор болох redmud, төмрийн катализаторын BET судалгааг хийж анализын үр дүнг гаргав. Шууд шингэрүүлэлтийг багануур болон шивээ овоогийн нүүрсэн дээр туршин үзэв. С9-С27 –ийн фракцууд үүсэв. Фишир Тропшийн судалгааны катализатор болох карбоннанотуб саппорттой катализаторыг гарган авах туршилтыг хийв. Карбоннанотуб гарган авах хэд хэдэн катализаторыг синтезлэн туршилт хийж, CVD аргаар туршиж эхлэв. Нийт 2 илтгэл ОУЭШХ-д хэлэлцүүлэн, эмхэтгэлд өгүүлэл-1 хэвлүүлэв.
Дүн 93 281.5
2010 оноос эхэлсэн сэдэв
34 Биотүлш гаргах хими-технологийн судалгаа2010-2012 Д.Монхообор, БФ 5 300.0
Тамсагбулагийн шинэ цооногийн нефть, нефтийн ус, мал, амьтны тос өөх, ургамлын гаралтай хаягдал тосны дээж бэлтгэв. Хаягдал ургамлын тосыг шүлтийн гетероген катализатортойгаар дахин эфиржүүлж дээд тосны хүчлийн метилийн эфирт хувиргах горимыг тогтоох бүлэг туршилтуудыг явуулав. Туршилтын дүнгээс харахад хаягдал тосны шинж чанараас хамааран тос: спиртийн харьцаа, урвалын хугацаа, катализаторын төрлөөс хамааруулан маш олон туршилтыг явуулан дундчилсан дүгнэлт хийх шаардлагатай. Тамсагбулаг, Зүүнбаянгийн хэд хэдэн цооногийн нефть, нефтийн усанд микроэлементийн судалгааг ICP-OES спектрийн аргаар явуулж үр дүнгүүдийг эрдэм шинжилгээний хуралд илтгэж, хэвлэн нийтлүүлэв. Олон улсын эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл-2 хэвлүүлэв.

35 Хүнд хортой металлын биогеохими, экологи, хоргүйжилтийн судалгаа2010-2012 Д.Дорж, ХФ 10 000.0
Төсөлт ажлын А. хэсэг
1. Улаанбаатар хот орчмын гүний ус, хөрсний дээж авав. Гүний усны 320 дээж, үүнээс 32 хувийн гүний худаг, 17 холбогдсон худаг, 42 зөөврийн худаг, 225 хэрэглэгч айлуудын усны дээж, гадаргын усны 4 дээж авч хими, биологийн, бохирдолтын үзүүлэлтүүдийг тодорхойлов. Усны химийн үзүүлэлтийн хувьд хатуулаг багатай, гидрокарбонатын ангийн, эрдэсжилт ихтэй ус байв. Усанд агуулагдах хүнд металлууд болох Cr, Pb, Cu, Cd зэргийг тодорхойлоход бүх дээжинд хром, хартугалга, кадми 0.125 мг/л-ээс бага, Баянхошуу орчмын гүний усанд зэс 1.12 мг/л агуулгатай байв. Химийн болоод бохирдолтын чанарын хувьд стандартаас доогуур байсан бол биологийн үзүүлэлтийн ялангуяа өтгөний савханцарын хувьд стандартаас 10-20 дахин их үзүүлэлттэй байв. Хувийн гүний усны худгийн 30%, холбогдсон худгийн усны 35%, зөөврийн худгийн усны 15%, шинжилгээнд авсан гадаргын усны тал хувь нь гэдэсний савханцарын тоо стандартаас маш өндөр үзүүлэлттэйгээр тодорхойлогдов. Биологийн үзүүлэлтийн хувьд гүний ус нь стандарт нөхцлийг хангахгүй байгааг тогтов.
2. Хөрсний дээжийг Зайсангаас Дамбадаржаагийн чиглэлд Зайсан, 100 айл, 32-ийн тойрог, Дамбадаржаа, Нисэх Амгалангийн чиглэлд Нисэх, Яармаг, Биокомбинат, Зүүн дөрвөн зам, Цагаан хаалга, Баруун дөрвөн зам, Ботаник гэсэн нийт 10 цэгээс хөрсний дээж авах зааврын дагуу авч, дээжинд анхан шатны боловсруулалт хийж, цаашдын шинжилгээнд бэлтгэсэн. Өнгөн хөрсний дээжний химийн найрлагын шинжилгээг 3 удаагийн давталттай хийж, хөдөлгөөнт ионууд болон зарим физик химийн параметрүүдийн дундаж агуулгыг тодорхойлсон. Улаанбаатар хотын 625км2 талбайн 10 цэгээс авсан хөрсний дээжинд хүнд металлуудын агуулгыг тодорхойлсон дүнгээс харахад Яармагийн хөрсөнд зэс, цайр, хүнцэл, стронцын агуулга бусад дээж авсан цэгүүдийн хөрсний дээжин дэх агуулгаас харьцангуй бага, харин эдгээр элементийн агуулга өндөр байгаа цэг бол Үйлдвэрийн цагаан хаалга орчмын хөрс байна. Харин хүрээлэн буй орчны чанарт онцгой нөлөө үзүүлдэг мөнгөн ус, хар тугалгын агуулгыг тодорхойлсон дүнгээс харахад Яармаг, 100 айл, Биокомбинат, Үйлдвэрийн цагаан хаалга, Ботаникийн цэцэрлэгийн хөрсөнд мөнгөн усны агуулга өндөр (0.271-0.398мг/кг) байхад 32-ын тойрог, Биокомбинат, Үйлдвэрийн цагаан хаалга, зүүн дөрвөн замын хөрсөнд хар тугалганы агуулга 107.315-285.463 мг/кг хүртэл өндөр агуулагдаж байгааг үйлдвэрийн газрууд төвлөрсөн, хүн ам, автомашины бөөгнөрөл ихтэй холбоотой гэж үзэв.
Төсөлт ажлын Б хэсэг.
1. Төв аймгийн Бор нуур сумын Харганы уурхайн алтны баяжмалын дээжийг судалгаанд бэлдэж хүдрийн болон химийн найрлагыг тогтооход кварцын агуулага 50.9% -тай кварцлаг баяжмал болохыг тогтоов. Баяжмал дахь алт 1187.6 г/т, мөнгө 200 г/т агуулагатай байв.
2. 1187.6 г/т агуулагатай баяжмалаас 4 цагийн хугацаатайгаар давтан уусалт явуулахад алтны уусалт 89.19%-тай уусав.
3.Уусгагчаа сэргээн дахин ашиглах судалгаа явуулсан ба ангижр

уулагч төмрөөр тиокарбамидыг сэргээсний дараа тиокарбамид нь уусмалд 89.97% -тай болтлоо өөрөөр хэлбэл алтыг уусгахад зарцуулагдсан тиокарбамидын 81.74% нь сэргэсэн.
4. Технологийн хаягдал уусмалд атом шингээлтийн спектрофотометрийн шинжилгээгээр тодорхойлсны дараах үр дүнгээс үндэслэн хүнд металлууд уусмалаас тиокарбамидыг сэргээх явцад тунадасжиж хатуу фазад бүрэн ялгардаг болохыг тогтоов. ОУЭШХ-д 2 илтгэл хэлэлцүүлэн, гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл-1 хэвлүүлэв.
36 Улаанбаатар хотын орон зайн төлөвлөлтийн шинжлэх ухааны үндэслэл, 2010-2012 Б.Чинбат, ГГФ 8 000.0
1.Улаанбаатар хотын орон зайн морфо-бүтцийн үнэлгээ хийж, хотын чиг үүргийн бүсүүдийн байршлын ерөнхий зүй тогтолыг илэрүүлэв.
2. 1990-2010 он хүртэл хугацаан дах Улаанбаатар хотын барилгажсан талбайн тэлэлтийг өндөр нарийвчлалтай сансрын сувгийн мэдээ, топо ба газрын мэдээ ашиглан тодорхойлов.
3. Нийслэл хотын ногоон бүсийн одоогийн байдалд үнэлэлт өгч, ногоон бүсийн хил хязгаар, дотоод бүтэц, хадгалалт, хамгаалалтын хууль эрхзүйн орчныг төгөлдөржүүлэх талаар санал боловсруулав.
4. ”Нийслэлийн бүсийн хөгжлийн одоогийн байдал, чиг хандлага” зөвлөмж боловсруулж, Нийслэл хотыг 2030 он хүртэл хугацаанд хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын хэсэгт хүлээлгэн өгөв. Олон улсын эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл-1, үндэсний мэргэжлийн эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл-5 хэвлүүлэн, гадаадын ЭШБХ-ын эмхэтгэлд илтгэл -4 хэлэлцүүлэн, үндэсний эрдэм шинжилгээний хуралд илтгэл -3 хэлэлцүүлэв.

37 Рецептор уургийн дархлааны зохицуулгийн биоинформатикийн судалгаа, 2010-2012 П.Энхбаяр, БФ 5 000.0
Уурагт омега хеликс байж болохыг батлав. Олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл-2, үндэсний мэргжэлийн сэтгүүлд өгүүлэл -3 хэвлүүлэн, ҮЭШБХ-д 5 илтгэл хэлэлцүүлэн, эмхэтгэлд өгүүлэл -1 хэвлүүлэн, зохиогчийн эрх -1 батлуулав.
Дүн 31 300.0
Беларуссын сантай хамтран хэрэгжүүлж байгаа сэдэвт ажил
39 Нүүрстөрөгчийн нанобөөмсөөр чанаржсан материалыг сенсорын идэвхтэй элемент болгон ашиглах талаархи судалгаа 2009-2010 Г. Шилагарди, ФЭС 2 000.0
Сул соронзон орныг хэмжих Холлын хувиргагчыг ашигласан багаж хийж ажлыг эхлүүлэн бөмбөрцөг ба хавтгай экранаар соронзон орныг экранчлах тооцоог хийв. Нийт гадаадын эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл -1, ОУЭШХ-ын эмхэтгэлд өгүүлэл -1 хэвлүүлэн, ОУЭШХ-д илтгэл-1 хэлэлцүүлэв.
40 Зарим ашигт ургамлын биологийн идэвхт бодисын судалгаа 2009-2011 Б.Батжаргал, БФ 3 000.0
Байгалийн ургамал Пагдгар бадаан, Цагаан цээнийн газрын дээд хэсгийн хөрсний дээжинд эрдэс бодисын хэмжээг тодорхойлуулж макроэлемент-9, микроэлемент -31 –ийг тус тусад нь илрүүлэв. Байгалийн Цагаан цээний газрын дээд хэсгийг вакуум ууршуулагчид оруулж хандлан Масс спектрээр бичүүлж 1 шинэ бодис илрүүлэв. Үслиг лошито, Будан барбад, Геүмийн дээжийг хатааж шинжилгээнд бэлдэв. Байгалийн болон тарималжуулсан Алтайн сонгины дээжинд биохимийн 3-4 үзүүлэлт тодорхойлов. Байгалийн Пагдгар бадааны үндсийг вакуум ууршуулагчид оруулж диэтилийн эфир, этил-ацетат, бутанол болон усан ханд гарган авав.
41 Нарны хиртэлтийн ба хиртэлтийн бус үеийн титмийн ажиглалтаар хийх нарны бөмбөрцөгийн соронзон орны өөрчлөлтийн судалгаа2009-2010 Ч.Лхагважав, ФЭС
3 000.0
Нар автоматаар дагаж мөрдөх зарчмын схем боловсруулав. Цагийн механизмыг микропроцессорын удирдлагатай, нарийвчлал өндөртэй электрон системээр орлуулах судалгаа хийсэн болно. Мөн Нарны гэрлийн эрчмээр түүний байрлалыг тодорхойлох зарчмыг бас судлав. Гадаадын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл -1, гадаадын ЭШБх-д 3 илтгэл хэлэлцүүлж, эмхэтгэлд -3 өгүүлэл хэвлүүлэв. ОУЭШБХ-д илтгэл -2 хэлэлцүүлэн, эмхэтгэлд -2 өгүүлэл хэвлүүлэв, үндэсний ЭШБХ-д илтгэл -1 хэлэлцүүлэн, эмхэтгэлд өгүүлэл -1 хэвлүүлэв.
Дүн 8 000.0
Нийт байгалийн ухаан 225 006.0
2009 онд шинээр эхэлсэн төсөл
46 Монгол хэлний дижитал толь бичгийн хөмрөг бүрдүүлэх /Монгол түүхэн сурвалж бичгийн дижиталь хөмрөг бүрдүүлэх/ 2009-2011 Д.Төмөртогоо, МХСС
8 100.0
Тайлан ирүүлээгүй
47 Монголын анагаах ухааны сурвалж бичгийн судалгаа, 2009-2011 А.Цанжид, МХСС
15 000.0
Монгол лам нарын туурвисан анагаах ухааны сурвалж судрууд нь эртдээ ч, эдүгээ ч амьдралын хэрэгцээ шаардлага их байдаг тул ихэвчлэн хувь хүний гарт, түүнчлэн номын санд байсан судрууд хүртэл хувь хүний гарт очсон нь байдаг тул олоход бэрхшээлтэй. Үр дүнд монгол мэргэдийн туурвисан 50 судар, нийт 5249 судрын хуудсыг дахин дахин чанартай сайн скайнардах буюу гэрэл зураг авах аргаар шаардлага хангасан электрон номын санг буй болгов. 22 судрыг эхээр олж авч, номын хөмрөгт агуулан, 38 зохиолын орчуулгыг хийж гүйцэтгэн, 9 зохиолыг хөрвүүлж дуусгав.
Дүн 23 100.0
Нийт нийгэм, хүмүүнлэгийн ухааны дүн 37 500.0
Нийт 262 506.0

Хүснэгт 3. 2010 онд дууссан, үргэлжилж буй ШУТС сэдэв, төслийн үр дүнгийн тухай мэдээлэл

№ Бүтээлийн төрөл Тоо
1 Олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 39
2 Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд хэвлүүлсэн өгүүлэл 39
3 Үндэсний мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэл 49
4 Үндэсний эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд хэвлүүлсэн өгүүлэл 11
5 Олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын илтгэл 95
6 Үндэсний эрдэм шинжилгээний хурлын илтгэл 14
7 Бичигдсэн өгүүлэл 11
8 Ном, нэг сэдэвт бүтээл 7
9 Докторын ажил 2
10 Магистрын ажил 1
11 Патент 3
12 Патентын мэдүүлэг 1
13 Зохиогчийн эрх 1
14 Програм 1
15 Аргачлал 1

Хүснэгт 4. 2010 онд дууссан, үргэлжилж буй ШУТС сэдэв, төсөлд оролцогчдийн тухай мэдээлэл


№ Оролцогчид Хүний тоо
1 Магистрант 36
2 Докторант 25
3 ШУ-ны доктор 9
4 Академич 2
5 Доктор 65
6 Профессор 36
7 Дэд профессор 9
8 ЭША 27
9 Бусад 19
10 Бакалавр оюутан 3
11 Магистр 29


You must be a registered subscriber in order to view this Article.
To learn more about becoming a subscriber, please visit our Subscription Services page.

Нийтэлсэн: Administrator Account
Огноо: 10.12.27
Уншсан: 3542

Буцах
Error Ноцтой алдаа.
Error: Unable to load the Article Details page.