2014 оны 4 дүгээр сарын 16   
  Хайх    
 Дэлгэрэнгүй    
Профессор Ц.Цэндээхүү багшийн номын хурим боллоо

МУИС-ийн БФ-ийн ахмад багш, доктор, профессор Цагаанбандийн Цэндээхүү багшийн “Ургамлын физиологи” номын нээлт 5-р сарын 28-нд боллоо.

Мэргэжлийн ангийн оюутнуудад төдийгүй судлаач багш нар, мөн уул уурхай, хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтнүүдэд чухал гарын авлага болохуйц энэхүү бүтээл нь Цэндээхүү багшийн 1990 онд гаргасан “Ургамлын физиологи” сурах бичгийн хо¸р дахь хэвлэл нь юм.
Хамт олон, шавь нар, бусад  мэргэжил нэгт нөхөд нь хүрэлцэн ирж оролцсон дээрх ¸слолын ажиллагаанд номын зохиогч бүтээлийнхээ талаар товч тайлбар өглөө. 1990-ээд оноос хойших олон жилийн хугацаанд энэхүү сурах бичиг маань хуучирч элэгдэн эдэлгээ дахааргүй болсон нөгөө талаар дээрх хугацаанд Биологийн шинжлэх ухаан тэр дундаа ургамлын физиологийн салбар судлалд гарсан орчин үеийн ололт амжилтуудыг багтаах үүднээс зайлшгүй дахин хэвлэх шаардлага гарсныг тэрбээр хэлж байлаа. Мөн үеэр профессор Р.Самъяа номын талаар дэлхийн их сургуулиудын агуулга хэлбэрээр бичигдсэн өндөр зэрэглэлийн сайн бүтээл болсныг дурдаад цаашид үе үеийн биологичдын хөтөч нь болно гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлсэн бол Экологийн тэнхмийн эрхлэгч Б.Болдгив хэлэхдээ Монгол оронд биологийн шинжлэх ухаан зөвхөн байгаль хамгаалах тухай ойлголтоор  хязгаарлагддаг өрөөсгөл хандлагыг өөрчилж,  өргөн хүрээнд олон салбар ухаантай хамтатган судлах боломжийг багшийн маань энэ шинэ бүтээл бидэнд олгоно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Номын хуримын төгсгөлд профессор Ц.Цэндээхүү багшид хийсэн бүтээснийг нь өндрөөр үнэлж,  МУИС-ийн хүндэт дэвтэрт нэрийг нь  алдаршуулсан гэрчилгээг гардуулан өгөв.

You must be a registered subscriber in order to view this Article.
To learn more about becoming a subscriber, please visit our Subscription Services page.

Нийтэлсэн: Ariuntsetseg .
Огноо: 09.05.29
Уншсан: 1517

Буцах
Error Ноцтой алдаа.
Error: Unable to load the Article Details page.