2014 оны 9 дүгээр сарын 1   
  Хайх    
 Дэлгэрэнгүй    
Шинжлэх ухаан, технологийн төслүүдийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

Улсын захиалгаар 2010 оноос эхлэн хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийг дараах чиглэлүүдээр зарлаж байна. Сонгон шалгаруулалтанд оролцох төслийн саналыг 2009 оны 11 сарын 4-ны өдрийн 10.00-17.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн газар /206 дугаар өрөө/-т хүлээн авна. Харилцах утас: 263663, 267791, 93060040

Сонгон шалгаруулалтад ирүүлэх төслийн саналыг боловсруулахад дараах зүйлийг анхаарна уу:

1.   Шинжлэх ухаан, технологийн төслийг “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журам”-ыг баримтлан боловсруулна. (Журам www.mecs.gov.mn хуудсанд тавигдсан байгаа)

2.   Төсөлд дараах материалыг хавсаргана. Үүнд:  

-     Төслийг хэлэлцсэн тухай холбогдох эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэр,

-     Төслийн үр дүнг хүлээн авч нэвтрүүлэх үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга, үр дүнг нэвтрүүлэх тухай албан ёсны санал,

-     Төслийн үр дүнг нэвтрүүлэх байгууллага төслийг хэрэгжүүлэх явцад үйл ажиллагааны болон санхүүгийн зохих дэмжлэг үзүүлэх буюу төслийн санхүүжилтийн тодорхой хувийг хариуцах бол энэ тухай байгуулсан гэрээ, хэлэлцээр.

 

 

 


 

 

Төслийн нэр,

хэрэгжүүлэх хугацаа

Төслийн үр дүн

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалга:

1

Үр тарианы үрийн шинэчлэлт

2010-2012 он

 

-  Буудайн нутагшсан болон ирээдүйтэй 3-4 сортын 2-р үеийн 20 тн, супер элит 80 тн, элит 200 тн үр

-  Үр үйлдвэрлэгч аж ахуйтай хамтран гаргасан сортын үр 2500 тн

-  Арвайн 2-3 сортын элит үр 20 тн, сортын үр 30 тн

-  Хошуу будааны тэжээлийн ба хүнсний зориулалтын 1 сортын үр 20 тн

-  Селекцийн шинэ сортын эх үр 10 тн

-  Хөх тарианы нутагшсан сортын эх үр 15 тн

-  Бог будааны сортын үр 10 тн

2

Усалгаатай тариалангийн хөрсний үржил шимийг хамгаалж бүтээгдэхүүн нэмэгдүүлэх зохистой сэлгээ

2010-2014 он

 

-   Уян хатан бүтэцтэй богино эргэцийн сэлгээний технологи /тариалангийн төв бүсийн нөхцөлд/

-   Эрдэс бус гаралтай /ялзмаг, био, шим, бактерийн гэх мэт/ бордоонуудыг таримлын биологийн онцлогт нийцүүлэн хэрэглэх дэвшилт технологи

-   Улсын хэмжээнд усалгаатай тариалангийн нийт талбайгаас  хурааж  авах ХАА-н таримлын ургацаар хөрснөөс зөөгдөн алдагдах тэжээлийн элементүүдийн балансын тооцоо, шаардагдах бордоо ба шим тэжээлийн бодисын хэмжээ /таримлын төрлөөр/ 

-   Усалгаатай тариалангийн хөрсний агрофизик, агрохимийн зохистой параметрүүд

-   Усалгаатай тариалангийн талбайг хог ургамал, таримлын өвчин, хортноос хамгаалах, тэдгээртэй тэмцэх биологийн аргад үндэслэсэн хөрс боловсруулалтын технологи

-   Усалгаатай нөхцөлд тариалагддаг аж ахуйн үнэт таримлуудын уур амьсгалын дулаарлын нөхцөлтэй нийцүүлэн шинэчилсэн агротехник

-   Хөрс сайжруулах болон тэжээлийн таримал оруулж чанартай арвин ургац өгөх таримлын бүтэц, дараалал

 

3

Хамгаалагдсан хөрсний хүнсний ногоо, жимс, жимсгэний үр, суулгацын хурдавчилсан үржүүлэг, гетерозис

2010-2012 он

-   Хамгаалагдсан хөрсөнд хүнсний ногоо, жимсгэний үр, суулгацыг хурдавчилсан аргаар үржүүлэх эрчимжсэн технологи

-   Лоолийн  ургац, амт чанараараа 20-25% давуу гетерозис 8-10 удам

-   Хүлэмжний голлох 2-3 таримлын сайн чанарын  сортын үр /5-10 кг/

-   Бэсрэг жимстэй лооль, амтат болон гашуун чинжүүний хяналтаас таваарлаг чанар өндөр,5-10% давуу ургацтай сорт 2-3ш

-   Эрт болцтой, ургац болон, шинэхэн хэрэглээний чанар өндөртэй навчит, үнэрт ногооны  сортын үр /30кг-ийг гарган авч үйлдвэрлэл,  бүс нутгийн хэрэгцээнд нийлүүлэх/

-   Нутагшсан болон ирээдүйтэй сортын 20.0 мянган ширхэг суулгац

-   Жимс жимсгэний эх цэцэрлэг /10 га–гаар нэмэгдүүлэх/

-   Хамгаалагдсан хөрсөнд зохицсон жимсгэний 2 сорт

 

4

Бэлчээрийн ургацыг нэмэгдүүлэх, доройтлоос хамгаалах экологи-эдийн засгийн үндэслэл 

2010-2012 он

 

-   Бэлчээрийн га-гийн ургацыг 10 хувь хүртэл нэмэгдүүлэх сэлгээний загвар (1500-2000 га)   

-   Бэлчээрийн хөрсний чийг хамгаалах туршилт 300-500 га

-  Бэлчээрийн даацыг цаг уурын нөхцөлтэй уялдуулан урт хугацаанд тогтоох аргачлал

-   Бэлчээрийн ачаалал тооцох норматив

-   Бэлчээрийг сэлгэн ашиглах, сайжруулах зөвлөмж

-   Доройтсон бэлчээр сэргэх зүй тогтол

-   Доройтсон бэлчээр ургамалжуулах агротехник

-  Бэлчээрийн төлөв байдал, чанарт орсон экологийн өөрчлөлтийн зэрэглэл, мужлалын зураг

-  Сум, аймгуудын бэлчээрийн экологи-эдийн засгийн үнэлгээ, рент, үнэ

 

5

Бэлчээрийн монгол ямааны махны таваарлаг шинж чанарын онцлог, мах боловсруулах дэвшилт технологи

2010-2012 он

 

-   Дэлхийн зах зээлийн болон дотоод дахь ямааны махны эрэлтийн судалгаа, бүтээгдэхүүний хэрэглээний шинж чанарын үзүүлэлтүүд

-   Монголд  ямааны махны таваарлаг шинж чанарын онцлог үзүүлэлтүүд /нас, хүйс, газар зүйн байрлалаар/

-   Зах зээлийн эрэлт болон таваарлаг шинж чанарын онцлогт тулгуурлан ямааны мах боловсруулах технологийн хувилбарууд              

-   Үйлдвэрлэлийн туршилт, технологийн параметрүүдийн оновчлол

-   Ямааны махны гадаад, дотоод зах зээлд гаргахтай холбогдсон техникийн баримт бичгүүд

 

6

Монгол адууг махны чиглэлээр сонгон үржүүлэх, мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх

2010-2012 он

-   Монгол адуунаас махны чиглэлийн адууг сонгох шалгуур үзүүлэлт   

-   Махны чиглэлийн адуу үржүүлэх зөвлөмж

-   Өсвөр адууг махны чиглэлээр бойжуулах, бэлчээрээр таргалуулах аргачлал                                                

-   Өсвөр адууны махны чанарын үзүүлэлт

-   Өсвөр адууны мах, махан бүтээгдэхүүний стандарт-4

 

7

Монгол хонины ноосны гүн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх шинэ арга технологи

2010-2012 он

 

-   Хонины ноосыг үүлдэр, угсаа, бүс нутгийн ялгаа, ширхэгтийн урт, нарийн, өнгө, бохирдлын байдлаар ангилан ялгаж бэлтгэх технологи

-   Ноосон түүхий эдээр үнэ хямд дулаалгын материал бэлтгэх техникийн шийдэл

-   Хонины ноосыг боловсруулах үйлдвэрлэлийн дамжлагын хаягдал хялгасыг бусад хялгаслаг түүхий эдтэй хольж техникийн зориулалттай шинэ материал гарган авах технологи

-   Кератинт ширхэгтэд байгалийн полимерын гадаргууд нанобүтэцтэй бүрхүүл нимгэн үе ба мембран үүсгэн, уг ширхэгтийн гадаргууд явагдах процессыг өөрчлөн зөөлүүрүүлэх технологи

-   Хонины ноосыг бусад байгалийн болон химийн ширхэгтүүдтэй хольж боловсруулсан төрөл бүрийн  гадуур нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүн (хувцас) загвар

-   Технологийн агууламж өндөртэй, шинэ шинж чанартай нэхмэл сүлжмэл нэхээсгүй эдлэлийн  экологийн цэвэр шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалга:

 

8

Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөлөл, цаг агаарын аюултай ба гамшигт үзэгдлийн прогноз  

2010-2012 он

 

 

 

-  Уур амьсгалын өөрчлөлтийн нарийвчилсан үнэлгээ /элементүүд ба бүс нутгаар/

-  Нөлөөллийн үнэлгээ /ХАА ба голлох үйлдвэрлэлээр/

-  Монгол орон/бүс нутгийн уур амьсгалын атлас

-  Цаг агаарын урт ба богино хугацааны урьдчилсан мэдээ гаргах шинэ арга, технологи

-  Цаг агаарын аюултай ба гамшигт үзэгдлийн нарийвчилсан судалгаа

-  Ган, зудыг эртнээс сэрэмжлүүлэх арга, технологи

-  Агаар бохирдуулагч хийн инвертори /2006-2010 оны эх үүсвэрүүдийн мэдээгээр олон улсын аргачлалаар/

-  Монгол орны агаарын бохирдол, хүлэмжийн хий, озон (давхраат мандалд ба газар орчимд), шим мандал (бэлчээр ба таримал ургамал, хөрсний чийг, мал, амьтан)-ын судалгаа

-    Агаарын бохирдлын тархалтын прогноз

 

9

Гадаргын усны динамик системийн зүй тогтол, өөрчлөлт, хандлага

2010-2012 он

 

-  Мөстөл, мөсөн голын масс баланс, дүрсзүйн өөрчлөлт, хэтийн хандлага

-  Усны балансын элементүүдийн өөрчлөлтийн үнэлгээ /нуур, голын сав газраар/

-  Хур бороо, шар усны үер, гачиг үеийн урсацын прогнозын аргазүй, загварын шинэ хувилбар

-   Монгол орны гол мөрөн, нуурын усны нөөц, горимын талаарх сүүлийн 70 жилийн мэдээний статистик боловсруулалт, тооцоо, мөстөл, мөсөн гол, гол мөрөн, нуур зэрэг гадаргын усны динамик системийн судалгааны үр дүнгийн нэгтгэл

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны хамтарсан захиалга:

 

10

Френел линз ашиглан нарны энергийг бага чадлын хэрэглэгчдийн  халаалт, халуун усны хэрэгцээг хангах  судалгаа

2010-2012 он

 

 

-   Аялал жуулчлалын цогцолбор болон бусад бага чадлын хэрэглэгчдийн  халаалт, халуун усны хэрэгцээг нарны френел линз ашиглан хангах техникийн шинэ шийдэл

-   Байгаль цаг уурын бүсийн онцлогт тохирсон нарны эрчим хүчийг ашигласан “Загвар” төхөөрөмжийн хувилбaрын сонголт,  үйлдвэрлэлийн туршилт

-   Нарны френел линз ашиглан ажиллах халаалтын төхөөрөмжүүдэд зохицсон бусад энэргийн эх үүсвэр болон хяналт удирдлагын системийн шийдлийг харьцангуй хямд өртгөөр зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлэх зөвлөмж

-   Нарны френел линз ашиглан ажиллах халаалтын төхөөрөмжүүдэд зохицсон, бусад энергийн эх үүсвэр болон хяналт, удирдлагын системийн техникийн нөхцөл, шийдэл

 

Эрдэс баялаг, эрчим хүчний яамны захиалга:

 

11

Уул уурхайн үйлдвэрийн баяжмал, хаягдал дахь дагалдах элементүүдийн агуулгыг тогтоох судалгаа

2010-2011 он

-    Уул уурхайн үйлдвэрүүдийн экспортод гаргаж байгаа зэс, молибден, гянтболд, цайр, алт, вольфрам, төмрийн баяжмал болон эдгээр үйлдвэрүүдийн хаягдлын агуулга

-    Баяжмал, хаягдал завсрын бүтээгдэхүүнээс дагалдах үнэт элементийг ялгах технологийн туршилт

-    Үйлдвэрлэлд хаягдалгүй технологи нэвтрүүлэх ТЭЗҮ, зөвлөмж

 

12

Үндсэн ордын алтыг гидротехнологийн аргаар баяжуулах технологийг нэвтрүүлэх судалгаа

2010-2012 он

 

-   Алтны үндсэн ордуудын хүдрийн минералын бүтэц,физик химийн болон бодисын найрлага, баяжигдах чанарын судалгаа

-   Үндсэн ордын алтыг гидротехнологийн аргаар боловсруулах лабораторийн болон хагас үйлдвэрлэлийн туршилт

-   Металл авалтын хэмжээг өсгөн, хаягдалд байх цианидын агуулгыг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл хоргүйжүүлэх арга

-   Алтны үндсэн ордны хүдрийг гидротехнологийн аргаар боловсруулах техник-технологийн схем

 

13

Ураны ордын хүдрийг баяжуулах техник, технологийн судалгаа

2010-2011 он

-    Ураны ордын хүдрийн минераллаг эрдсийн химийн элементийн агуулга

-    Ураны ордын хүдрийн баяжигдах чанарын үзүүлэлт, ангилал

-    Ураны ордын хүдрийг баяжуулах оновчтой технологийн судалгаа, зөвлөмж

-    Ураны ордыг ашиглах, эдийн засгийн эргэлтэнд оруулах санал

 

14

 

Сум, суурин газрын эрчим хүчний хангамжийг хүрээлэн байгаа орчинд халгүй, хямд эх үүсгэврээр хангах дэвшилтэт технологи

2010-2011 он

-   Сум, суурин газрын эрчим хүчний хэрэглэгчдийн онцлог, эрчим хүчээр хангах хувилбар /говь, хээр, хангайн бүсээр/

-    Бага чадлын биеэ даасан дулаан хэрэглэгчийн эрчим хүчний хангамжийн туршилт, техник-технологийн сонголт, цахилгаан, халаалт, халуун усны цогц шийдэл 

-    Сум, суурин газрын эрчим хүчний хэрэглэгчдийг байгаль орчинд халгүй, харьцангуй хямд, эрчим хүчний хосолмол эх үүсгэврээр хангах дэвшилтэт технологийн туршилт, оновчлол

 

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны захиалга:

 

15

Автотээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засварын газруудын үйл ажиллагаа, технологийн шинэчлэл

2010-2012 он

 

-        Автотээврийн хэрэгслийн засварын газруудад техникийн үйлчилгээ, засварын ажлын технологи, стандартууд

-    Автотээврийн хэрэгслийн засварын газруудад техникийн үйлчилгээ, засварын ажлын сургалт, хяналтын систем

-    Автотээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ засварын технологийн мэдээллийн сан

-    Засварын технологи, ажил үйлчилгээний ханш, сэлбэгийн хангалт зэрэг мэдээллийг солилцох нэгдсэн сүлжээ

 

16

Магнезиаль-доломитан барьцалдуулагч гарган авч түүгээр бетон эдлэхүүн үйлдвэрлэх судалгаа

2010-2011 он

-   Магнезиаль-доломитон барьцалдуулагч үйлдвэрлэх технологи

-   Усанд тэсвэртэй магнезиаль-доломитон барьцалдуулагч

-   Магнезиаль-доломитон барьцалдуулагчтай бетоны найрлага

-   Магнезиаль-доломитон барьцалдуулагчийн үйлдвэрийн ТЭЗҮ

-   Магнезиаль-доломитон барьцалдуулагчийн стандарт

 

17

Хангайн бүсийн тулгуур төв Хар хорины ирээдүйн төлөв, архитектур, хот төлөвлөлт

2010-2012 он

 

-    Монгол Улсын эдийн засгийн бүсүүдийн хүрээн дэхь Хангайн бүсийн хот суурины байршил, зам харилцаа, нийгэм эдийн засгийн залгамж чанарын онцлог, эдгээр хот суурины хөгжлийн ирээдүйн төлөвлөлтийн арга зүйн үндэслэл, технологи

-    Эдийн засгийн Хангайн бүсийн нутаг дэвсгэр зохион байгуулалт, түүний бусад эдийн засгийн бүсүүдтэй уялдах онцлог болон бүсийн хэмжээний хот суурины хот байгуулалт, нутаг дэвсгэрийн түвшний иж бүрэн үнэлгээ

-    Эдийн засгийн Хангайн бүсийн эрдэс түүхий эдийн нөөцийг бүсийн хот суурины хөгжилд ашиглахад нөлөлөх хүчин зүйл, үндэслэл

-    Хангайн бүсийн тулгуур төв Хар хорин хотыг хөгжүүлж, Орхоны хөндийд улсын зэрэглэлтэй хот байгуулах хот төлөвлөлтийн монгол загвар, түүнийг боловсруулах үндэсний норм, зураг схем, тооцоо

 

Батлан хамгаалах яамны захиалга:

 

18

Батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны удирдлага

2010-2012 он

-    Батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны онол, арга зүйн үндэс

-    Батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны удирдлага, түүний бүтэц, чиг үүрэг

-    Батлан хамгаалах удирдлагын тогтолцооны техник, эдийн засгийн тооцоо, үндэслэл

 

Эрүүл мэндийн яамны захиалга:

 

19

Монгол орны уур амьсгалын өөрчлөлтөөс хүн амын эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийн судалгаа

2010-2012 он

-   Монголын бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтөөс хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх эрсдлийн хүчин зүйлүүд, тэдгээрийн үнэлгээ

-   Уур амьсгалын өөрчлөлтөөс хүн амын эрүүл мэндийн түвшинд үзүүлсэн нөлөөллийн үнэлгээ

-   Уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох, эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллөөс сэргийлэх арга

-   Уур амьсгалын өөрчлөлт хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, түүнээс  сэргийлэх арга

 

20

Цус, цусан бүтээгдэхүүний  нөөц, цусны аюулгүй байдлын судалгаа

2010-2013 он

-    Донор болох хүсэлтэй хүмүүсийн дундах цус сэлбэлтээр дамждаг вируст халдварын тархалтыг бүс нутгийн хүн амын дунд тогтоох судалгаа

-    Резус сөрөг болон бусад ховор бүлгийн цус, цусан бүтээгдэхүүний нөөц

-    Перфтораны эмнэлзүйн ач холбогдлыг судалж, эмчилгээний практикт нэвтрүүлэх журам

-    К сийвэн болон хөлдөөсөн шинэ сийвэнгээс эмчилгээний бэлдмэл гарган авах арга

-    Донор хадгалалтыг сайжруулах арга зам

-    Цусны сонор сэрэмж ба яаралтай сэрэмжлүүлэх тогтолцооны журам

 

21

Хорт хавдрын үүсэл хөгжилд оролцдог ген, протоонкогений идэвхийг тодорхойлох, генийн эмчилгээ хийх арга зүй боловсруулах

2010-2012 он

-    Элэгний анхдагч өмөнгөөр өвчлөх хандлагатай болон хандлагагүй гэр бүлүүдийн гишүүдэд циклин, р53, р21waf1, c-erbB2, mdm2 уургуудын генийн дарааллыг тогтоож харьцуулсан дүн

-    Эрүүл ба хорт хавдраар өвчилсөн монгол хүмүүст протоонкоген эсийн зохицуулгын генийн дарааллыг тодорхойлж харьцуулсан дүн

-    Т цагаан цогцсыг эрүүл ба өвчтэй хүнээс ялгаж өвөрмөц идэвхийг тодорхойлсон дүн 

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газар:

 

22

Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх, эрсдэлийг  бууруулах тогтолцоог бүрдүүлэх арга технологийн судалгаа

2010-2011 он

 

-   Улаанбаатар хотын хэмжээнд гамшгийн аюул, эмзэг байдал, эрсдэлийн ерөнхий үнэлгээ, шаардлагатай газруудын нарийвчилсан зураг /химийн хорт болон аюултай бодисын, цацрагийн ослын, үерийн, газар хөдлөлтийн, гал түймрийн, гоц халдварт өвчний зэрэг/

-   Улаанбаатар хотын өндөр эрсдэлтэй бүсүүд, тэдгээрийн эрсдэлийг бууруулах, үлдэгдэл эрсдэлтэй газруудад хяналт тавих заавар, зөвлөмж

-   Улаанбаатар хот болон улсын хэмжээнд гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх аргачлал

-   Гамшгийн эрсдлийн бүсийн хүлцэх дээд, доод хязгаарын түвшин

-   Эрсдэлийн бүсийн хүлцэх дээд хязгаарыг зөрчихгүйгээр эрсдэлийг бууруулах тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэх тогтолцоо

 

         

 

 

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам

You must be a registered subscriber in order to view this Article.
To learn more about becoming a subscriber, please visit our Subscription Services page.

Нийтэлсэн: Administrator Account
Огноо: 09.10.28
Уншсан: 1766

Буцах
Error Ноцтой алдаа.
Error: Unable to load the Article Details page.