2014 оны 9 дүгээр сарын 2   
  Хайх    
 Үндсэн цэс       

Танилцуулга
Товч түүх, Хуанли, Эрхэм зорилго, Стратегийн төлөвлөгөө

Удирдлага
Зөвлөл, Алба хэлтэс

Сургуулиуд
Сургууль, Факультет

Сургалт
Бакалавр, Магистр, Доктор

Гадаад харилцаа
Хамтын ажиллагаа, Гадаад багш оюутнууд

Эрдэм шинжилгээ
Судалгааны төв, Төсөл, Үр дүн, Оюуны эрх

Оюутан
Элсэгч, Үйлчилгээ, Номын сан, Дотуур байр

Дүрэм, журам

МУИС-д мөрддөг дүрэм, журмын эмхэтгэл /шинэ/

Стратеги төлөвлөгөө

МУИС -ийн 2020 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөө

Тайлан

 

   
  
 Холбоос        
   
  
 Эрхэм зорилго    

ЛИНКУУД  <МКС<ФЭС<МТС<ХФ<БФ<ГГФ<НШУС<МХСС<ХЗС<ОУХС<ГХСС<ЭЗС

img3_800x600.jpgdamdi.jpgUz.jpg

МУИС нь байгаль, нийгэм, хүмүүнлэгийн бүх салбараар шинжлэх ухааны суурь судалгааг нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тэргүүн эгнээнд хөгжүүлж, шинэ мэдлэг бий болгох (“үйлдвэрлэх”), түүндээ тулгуурлан дээд боловсролын ахисан түвшний сургалтын чанарыг тасралтгүй сайжруулах, судлаачдын залгамж халааг бэлтгэх, судалгааны ажлын үр дүнгээ үйлдвэрлэл, нийгмийн хэрэглээнд нийлүүлэх үүрэгтэй. Одоо их сургуулийн профессор багш нарын 85 орчим хувь нь эрдэм шинжилгээний ажилд ямар нэг хэмжээгээр оролцож байна. Их сургууль нь сургалт, судалгааны ажлыг хослуулан явуулдаг үндэсний хэмжээний шинжлэх ухааны томоохон төв байгууллагын хувьд эрдэм шинжилгээний суурь судалгааны ажил хийх орчин нөхцлийг сайжруулах, судлаачдын судалгааны ажлын өрсөлдөх чадварыг бүс нутаг, олон улсын хэмжээнд өрнүүлэх, олон улсын эрдэм ухааны (оюуны) интеграцчлалд идэвхитэй оролцох, судалгааны ажлын санхүүжилтын гадаад, дотоод шинэ эх үүсвэрийг цаашид нэмэгдүүлэх, инноваци, технологи дамжуулах үйлчилгээг улам боловсронгуй болгох шаардлагатай байна. МУИС нь суурь болон хавсрага судалгааны ажлын зохистой харьцааг хадгалахыг эрмэлзэх бөгөөд бүх түвшинд сургалт, судалгааны ажлын нэгдлийг хангахыг зорино.   

А. Олон улсын хэмжээнд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх

  • Эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлийг түлхүү дэмжин хөгжүүлэх
  • Монгол судлалаар олон улсын хэмжээнд тэргүүлэх
  • Байгалийн шинжлэх ухааны салбарын судалгааны орчин нөхцлийг сайжруулж олон улсын төвшинд ойртуулах
  • Гадаадын сангийн дэмжлэгтэй хамтарсан судалгааны хөтөлбөрийг олшруулах
  • Олон улсын эрдэм шинжилгээний хурал сургууль дээрээ зохион байгуулах замаар эрдэмтдийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийг дэмжих
  • Олон улсын эрдэм ухааны (оюуны) интеграцид (гадаадын их сургуульд судалгааны ажил хийх, лекц унших, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, бүтээлээ гадаадад хэвлүүлэх, олон улсын мэргэжлийн байгууллагад гишүүнээр элсэх гм) профессор багш нарын оролцоог улам нэмэгдүүлэх
  • Инноваци нэвтрүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, өргөтгөх
  • Судалгааны төсөл хэрэгжүүлэх дотоодын шинэ эх үүсвэрийг бий болгох үүднээс үйлдвэр, аж ахуйн байгууллагатай хамтарсан судалгааны хөтөлбөр хэрэгжүүлэх

Б. Магистр, докторын сургалт ба докторын дараах судалгааг өргөжүүлэх

Их сургууль суралцагчдынхаа тооны харьцаанд магистр, докторын сургалт, докторын дараах судалгааны ажилд хамрагдагчдын эзлэх хувийн жинг тогтмол нэмэгдүүлнэ. Эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэхэд суралцагчдын оролцоог аль болох өргөжүүлэхэд нөлөөлөх үр дүнтэй хөшүүрэг нэвтрүүлэх, оюутан залууст судалгааны ажлын арга барил эзэмшихэд нь профессор багш нарын зүгээс үзүүлэх мэргэжлийн туслалцааг улам ойртуулах, судалгааны ажлыг багаар (ахмад, залуу судлаачид, оюутан залуус) гүйцэтгэх, ахисан түвшний сургалтанд мэргэжил хоорондын хамтын ажиллагааг илүү дэмжих замаар төгсөгчдийн хөрвөх чадварыг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай байна.      

  • Судалгааны төсөл хэрэгжүүлэхэд суралцагчдын оролцоог нэмэгдүүлэх механизм бүрдүүлэх
  • Магистр, докторын сургалтын хөтөлбөрийг чанаржуулах,
  • Магистрын сургалтын мэргэжил дундын хамтарсан хөтөлбөр боловсруулах санаачлагыг дэмжих
  • Судалгааны болон хамтлагийн семинарыг тогтмолжуулан, чанаржуулах
  • Гадаадын их сургуультай хамтарсан магистрын сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх
  • Магистр, докторын сургалтын орчин, үйлчилгээний чанарыг сайжруулах
  • Магистр, докторын сургалт, докторын дараах судалгааны ажлыг дэмжих тэтгэлэгт хөтөлбөр, сан бий болгох

Холбогдох хаяг: Шуудангийн хайрцаг 46А/523, Эрдэм шинжилгээний хэлтэс,
МУИС, Их сургуулийн гудамж-1, Улаанбаатар
Утас/Факс: 976-11-324385, 317050, research@num.edu.mn
   
  

© 2008 Монгол Улсын Их Сургууль. Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар